Богдхан уулын тэнцвэрт байдлыг хадгалж, унаган төрхөөр нь өвлүүлнэ

2019 оны 10 сарын 14

Байгалийн сэргэн ургалт явагдахгүй байгаа ойн санг зориудаар нөхөн сэргээх буюу ойжуулах ажлыг гүйцэтгэж, үндэсний хэмжээний экологийн аяныг өрнүүлнэ. Ойжуулалтын ажлыг бидний ойлгодог  уламжлалт аргаар хийхээс гадна орчин үеийн мэдээллийн технологи, агротехнологийн орчин үеийн аргуудыг ашиглан ойн плантаци байгуулах ажлыг зохион байгуулна.

Богд уулаар төлөөлүүлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх загварыг бий болгож бусад орон нутаг, олон улсад хэрэгжүүлэх болно. Дэлхийн дулаарал, төвлөрсөн суурин газрын хүний болон техногены нөлөөгөөр байгалийн сэргэн ургалт байхгүй болсон нь сүүлийн жилүүдийн Богдхан уулын ой зохион байгуулалтын үр дүнгээс харагдаж байна.
 

Богдхан уулын нийт талбайн 53,1 хувь буюу 22129 га талбайг ойн сан эзэлдэг үүнээс ой үүсгэгч голлох модод болох Шинэсэн ойн талбайд залуу ойн эзлэх талбай 3 га, хушин ойн талбайд залуу ой байхгүй, Гацууран ойн талбайд залуу ой 17 га байна. Энэ нь байгалийн сэргэн ургалт явагдах ургах орчны нөхцөл үүсэхгүй байгааг илэрхийлж байна. Тиймээс бид энэхүү төслөөрөө зориудаар мод тарих буюу ойжуулах ажлыг санаачиллаа.

JCI Eco салбар байгууллагын 2018 онд хэрэгжүүлж эхэлсэн 15-20 жилийн урт хугацааны "Дархан Цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аян" "Залуу ой" төслийн 2019 оны хаалтын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөв.

Уг үйл ажиллагааг дэмжин "Залуу ой" төсөлд БОАЖЯ 300 ширхэг мод хандивлалаа. Мөн Бурхан шашинтны Гандантэгчилэн хийдийн сурагч 50 лам хүүхдүүд хүрэлцэн ирж бид бүхний ажилд гар бие оролцлоо.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.51.245.247) 2019 оны 10 сарын 15

lam nar yum xuusen deer dee urgelj avch baidag xumuus ajil xuu

0  |  0
Лувсан(66.181.190.132) 2019 оны 10 сарын 14

Сайн байна залуучууд лам хуврагууд оролцож байгаа нь сайхан байна

0  |  0
Top