Улсын III эмнэлэг MRI аппаратаар оношлох боломжтой боллоо

2019 оны 10 сарын 23

Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр анх удаа шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр /2019.10.23/ боллоо.

 

Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын багцийн 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байна.  Мөн энэ оны 06-р сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, ооншилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн Philips брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Дээрх 2 аппаратыг суурилуулахад нийт 4,5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дан ангиографи, MRI аппарат суурилагдаагүй шаардлагатай засвар тохижилт, дагалдах тоног төхөөрөмжүүд багтаж байгаа.

 

Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Монгол улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд MRI оношилгоог зүрх судас, тархи мэдрэлийн эмгэгтэй хүмүүст үзүүлж чадахгүй байсан_ Тэгвэл одоо тус эмнэлэг зүрх, мэдрэлийн болон бусад өвчин эмгэгүүдийг энэхүү MRI аппаратаар оношлох боломжтой боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ тус эмнэлэг дээр үйлчлүүлж буй иргэд үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийх боломж бүрдсэнээр ойр хавийн хувийн эмнэлэг рүү явж чирэгдэл үүсэхээргүй боллоо. Мөн Эмч, мэргэжилтнүүд маань хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллаж улам бүр мэдлэг, чадвар нь тасралтгүй дээшилнэ гэдэгт огтоос эргэлзэхгүй байна гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top