Зөрчилтэй 15 лабораторийн ГУРВЫНХ нь эрхийг сэргээжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Элэгний B, С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээ авч байсан лабораториуд чанарын шаардлага хангаагүй талаар мэдээлэл цацагдаж,  "Зарим эмнэлгийн эмч нар лабораторийн нэр зааж өгч явуулаад шижилгээ өгүүлдэг. Энэ бол шууд ашгийн зорилготой үйлдэл. Лабораториуд эмч нарт цалин тавьж байгаа юм шиг мөнгө тарааж, явуулсан хүнийх нь тоогоор урамшуулдаг" гэх байр суурийг ч эрүүл мэндийн салбарынхан илэрхийлж байгаа билээ.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас өнөөдөр /2020.01.23/ мэдээлэл хийж, албан ёсны тайлбар өглөө. 

Тус газар нь даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр даатгалын гэрээ бүхий нийт эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтын шалгалтыг тогтмол явуулах үүрэгтэй.

Энэ үүднээсээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний B, C вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээгт даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцсэн 28 лабораторитой байгуулжээ.

Эдгээр лабораториудад даатгуулагчдад үзүүлж буй дээрх тусламж, үйлчилгээний чанарт болон Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт даатгуулагчдад бодит, чанартай хүрч байгаа эсэхэд саяхан тус газраас шалгалт хийсэн ба Монголын лабораториудын нэгдсэн холбоо, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ-ийн нэгдсэн эмнлэгийн лаборатори болон хувийн хэвшлийн лабораторийн төлөөллүүдтэй хамтран гэрээний хэрэгжилтэд хяналт явуулсан юм байна. 

Шалгалтын дүнд дараах нэр бүхий 15 лаборатори гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил, дутагдал гаргасан нь илэрсэн тул Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцдаг B, C вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлжээ. Мөн алдаа зөрчлөө арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат даалгавар өгсөн байна.
 

Гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зөрчил гаргасан 15 лаборатори
 

  1. "Хаппи веритас" лаборатори
  2. "Итгэл" лаборатори
  3. "Онкоген" лаборатори
  4. "Гэгээн Ар Үр" лаборатори
  5. "Евростандарт" лаборатори
  6. "Ай Ти" лаборатори
  7. "Мобио" лаборатори
  8. Улсын II төв эмнэлгийн лаборатори
  9. "Юби" нэгдсэн лаборатори
  10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
  11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
  12. "Экспресс" лаборатори
  13. "Протлаб" лаборатори
  14. "Меданалитик" лаборатори
  15. "Гялс" анагаах ухааны төвийн лаборатори

Эдгээрээс "Меданалитик",  "Гялс", "Протлаб" лабораториуд шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, чанарын гадаад, дотоод үнэлгээнд дахин хамрагдсан тул иргэдэд үйлчилгээ үзүүлэх эрхийг нь сэргээж, эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлжээ. 


Чанарын шаардлагад нийцсэн 13 лаборатори
 

  1. Улсын I төв эмнэлгийн лаборатори
  2. Улсын III төв эмнэлгийн лаборатори
  3. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори
  4. Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори
  5. "Интермед" эмнэлгийн лаборатори
  6. "УБ Сонгдо" эмнэлгийн лаборатори
  7. "Грандмед" эмнэлгийн лаборатори
  8. "Аллергимед" эмнэлгийн лаборатори
  9. "Оношмед" лаборатори
  10. "Бонавита" лаборатори
  11. "Медипас" эмнэлэгийн лаборатори
  12. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
  13. Элэгний төвийн лаборатори

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top