Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.28/ Австрали улсад очсон Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй талаар шуурхай мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хэнтий аймагт уушгины хатгалгааны улмаас нас барсан 14 настай охины шинжилгээний хариу хэзээ гарах талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Хэнтийн аймгийн эмнэлэгт өчигдөр /2020.01.27/ өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй 16:00 цагийн орчимд нас барсан. Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн ба тэдний биеийн байдал хэвийн байна. Хэнтий аймгаас авсан сорьцууд ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээний хариу 48 цагийн дараа гарна. Гарсан шинжилгээний хариуг Япон улс руу илгээж, эцсийн оношийг гаргана" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Яааг орон гаран сэтгэцийн өвчтэй хүнээс долоон дор юм яриад б.хын. Үнэнэээрээ л бай л даа. Дандаа худал хуурмаг, аргацаасан юм яриад б.хын. Бид чинь бас та нараас л тэнэг б.вал гэж дээ
Манайх оношлож чадахгүй байгаа
Нөгөө оношлуур чинь хаачив аа 200-г авлаа гсн биз дээ.
Хэтэрхийудаан , хойрго байна даа энэ новшнууд