Английн “Ливерпуль”, Египетийн шигшээ багийн тоглогч Мохамед Салах шинэ төрлийн коронавирусний халдвараас төрөлх тосгоноо хамгаалж байна.
Салах Нагриг тосгондоо ариутгал хийснээс гадна иргэдэд амны хаалт тараажээ.
Egypt Independent-д бичсэнээр Салах 1000 тонн мах, хүнсний ногоо хүмүүст тарааж, иргэдийг бөөнөөрөө цуглахгүй байх, ариун цэврийг сахихыг уриалсан байна.
Одоогийн байдлаар Египетэд коронавирусний 2844 тохиолдол илэрч, 646 хүн эдгэрэн, 205 хүн амиа алдаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )