КОВИД-19: Олимпын аварга эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Сонгомол барилдааны Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга, Панамерикийн зургаан удаагийн аварга Исмаэль Бореро коронавирусний халдвар авч эмчлүүлээд эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Бореро гуравдугаар сарын эхээр Канадын Оттавад явагдсан сонгомол барилдааны Панамерикийн АШТ-ий 67 кг-ийн жинд түрүүлсэн. Тэмцээний дараа тэрбээр Оттавад Кубын шигшээ багийн хамт үлдэж, олимпын эрхийн тэмцээнд багаа дэмжсэн.  Гуравдугаар сарын 17-нд түүнийг Кубад харьсны дараа халдварын шинж тэмдэг илэрч, 28-нд коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон юм.

Эмч нарын хэлснээр Бореро эмнэлгээс гарсан ч өөрийгөө тусгаарлах юм байна. Мөн  түүнтэй хамт эмнэлэгт хэвтсэн Кубын шигшээ багийн эмч Милена Родригес ч эдгэрчээ.

Канадад очсон Кубын шигшээ багийн бусад 26 гишүүнээс халдвар илрээгүй юм.

Одоогийн байдлаар Кубад 1186 халдварын тохиолдол илэрч, 40 хүн амиа алдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top