Пауло Дибалагийн шинжилгээ дахиад эерэг гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Италийн “Ювентус” багийн аргентин тоглогч Пауло Дибала шинэ төрлийн коронавирусний халдвараас бүрэн эдгээгүй л байна. Пауло өнгөрсөн гуравдугаар сард халдвар авснаа зарлаж, энэ сарын дундуур эдгэрч, гэртээ дасгал хийж байгаагаа мэдэгдсэн юм.

Гэвч “Football Italia”-д бичсэнээр Дибала сүүлийн 42 хоногт зургаан удаа шинжилгээ өгөхөд сүүлийн хариу нь эерэг гарчээ. Тиймээс Дибала эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэхээр болжээ. Италийн багууд тавдугаар сарын эхээр бэлтгэлдээ орно гэж зарласан тул өвчтэй эсэхээ хурдан мэдэх, эмчилгээгээ эхлэх шаардлагатай байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Дибалагийн биед эсрэг биет үүсээгүй тул дахин халдварласан байх магадлалтай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top