Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хятад иргэдийг хилээх зөвшөөрөлгүй оруулсан гэх асуудлаар тайлбар, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадийн иргэн харьяатын газрын удирдлагууд оролцлоо.
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН:
-Хил хааснаас хойш нийт 22400 гаруй иргэнээ татаж авсан. Одоо 10400 гаруй иргэн ирэх хүсэлт гаргаад байна. Улсын хэмжээнд 3703 иргэн тусгаарлагдаж байгаа. Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 312, үүнээс 302 нь эдгэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. Улс орны бүтээн байгуулалтад ажиллах, олон улсын тендер шалгаруулалтын журмаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдыг тусгай төлөвлөгөөний дагуу хилээр нэвтрүүлж байгаа. Энэ ажлыг зохион байгуулахдаа тухайн аж ахуй нэгжийн хүсэлт, Засгийн газрын тогтоол, шийдвэр гэх мэт баримт бичигт үндэслэн татдаг. Замын-Үүд боомтоор БНХАУ-аас орж ирж байгаа иргэдийг хил нэвтэрмэгц коронавирусний шинжилгээ аваад, цагдаагийн хамгаалалтан дор тусгаарладаг. Тусгаарлах явцад ямар нэг зогсолт хийхгүй тээвэрлэж байгаа. Мөн ирснийх нь дараа 21 хоног тусгаарлаж байгаа.
ХХЕГ-ЫН ДАРГА Ж.БЯМБАСҮРЭН:
-Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хилээр зөвшөөрөлгүй иргэн нэвтрүүлсэн гэх мэт үндэслэлгүй мэдээлэл цацагдаж байна. Цар тахлын үед ийм худал мэдээлэл цацсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж байна. Бид Улсын онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр нэг ч иргэн хилээр нэвтрүүлэхгүй байгаа.
ЦЕГ-ЫН ДАРГА, ХУРАЛДАА Ж.БОЛД:
-Цагдаагийн байгууллага энэ хугацаанд харуул хамгаалалт, хууль сахиулах үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд хууль зөрчсөн үйлдэл гараагүй. Төрийн бус байгууллагууд зориудаар худал мэдээлэл цацаж байгаа асуудлыг бид шалгаж байгаа.
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА Н.УУГАНБАЯР:
-Коронвирусийн тархалтаас болоод Монгол Улсаас виз хүссэн иргэдийн тоо өмнөх жилүүдийг бодвол эрс багассан. Монгол Улсад хууль бусаар орж ирсэн, нэвтэрсэн хүн байхгүй. Зөвхөн Улсын онцгой комисс болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын шаардлага хангасан хүмүүс орж ирж байгаа. Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдийн тоо, хөдөлмөр эрхэлж байгаа байдал манай байгууллагын бүрэн хяналтад байгаа.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 4 )
huuli busaar emeelted mah abdag hujaa nar mongo tolood orj irtsen bnlee shdee
huuli busaar emeelted mah abdag hujaa nar mongo tolood orj irtsen bnlee shdee
abtobus duuren hujaa nar orood bhad hudlaa uariad l aimaar im aa
Зөв худлаа мэдээлэл тарааж байгаа нөхдүүдийг шалгаж хариуцлага тооц өөрсдөө хийж. Чадахгүй байж энэ жил эвдэрсэн замыг манайхан тавьсан биздээ