Я.Содбаатар: Эдгэрсэн иргэдээс халдвар дахин илрэхгүй гэх баталгаагүй учраас ЭРСДЭЛ ӨНДӨР байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ “КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө есөн сарын хугацаа өнгөрөөд байна. Тус халдварт өвчин өмнө нь тохиолдож байгаагүй шинэ вирусээр үүсгэгдэж бий болсон тул манай хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулгарч байгаа юм. Хэдийгээр манай улс дотооддоо халдвар алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эмчлэгдэн гарсан иргэдээс КОВИД-19 халдвар дахин илрэх, халдварын тохиолдол гарахгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа энэ үед уг өвчин хүн амын дунд тархах эрсдэл өндөр байгааг илтгэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор бид “Шинэ Хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн бий болгох шаардлагатай байгааг гэж үзсэн. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар бид шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, Элчин сайд яамд, Засгийн газар, Улсын Онцгой комиссын гишүүд оролцож байгаа бөгөөд оролцогч талууд цартахалаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах санал бодлоо солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Monh M(64.119.27.1) 2020 оны 09 сарын 25

Тэгэд яагаад дэглэмээ сулруулаад байгаа юм. Баар сав нь шөнөжин үйл ажиллагаа явуулаад архидуулаад л байна. Гадуур масктай хүн явахаа байлаа.Бүх юм задгай боллоо. Алдсан хойноо дэглэмээ хэд дахин чангаруулаад ч нэмэргүй шүү дээ. БНСУ-д шашны байгууллагын цугларалтаас, Японд баарнаас дахиж алдаа биз дээ. Содбаатар сайд гуай. Цар тахлаа алдчихаад ЖДҮ-ийн зээл аваад балай юм ярьдаг шиг бурууг бусдад чихээд сууж байв даа Я.Содбаатар аа. Та сайд хийж нэг л чадахгүй л байна даа

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 24

baruunii orond edgersen hyn dahiad 3 -4 udaa haldvar haldvar avsan tohioldol ih garsan

0  |  0
хттт(27.123.214.2) 2020 оны 09 сарын 24

за шаа, шаа

1  |  0
Top