Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.09.29/ ээлжит мэдээллээ өөрийн албан ёсны цахим хуудаснаа байршууллаа.
Өнгөрсөн хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторт нийт 568 хүний сорьцод шинжилгээ хийжээ. Бүх шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй байна.