Коронавируст халдвар цар тахлын үед мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсын хилээр нэвтэрч буй олон улсын ачаа тээш болон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
Тухайлбал, энэ сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 22 ачааны автомашинд /ТИР/ хяналт тавьж халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсэн бол Замын-Үүд болон Сүхбаатар боомтоор төмөр замаар орж ирсэн, дамжин өнгөрсөн нийт 222 чингэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүллээ.
Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өчигдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 415 мянга гаруй чингэлэг, 6402 вагонд халдваргүйжүүлэлт хийлгэж, хяналт тавьжээ. Мөн улс хоорондын ачаа тээврийн 3973 жолоочид эрүүл мэндийн тандалт хийж, 163 жолоочийг ашиглалт, тусгаарлалтад шилжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )