АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас коронавирусний халдвар илрээд гурав хонож байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн биеийн байдал хүндрээгүй цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч байгаагаас шалтгаалан нэмэлт эмчилгээ шаардлагатай байгааг эмч нар хэлж байсан юм.
Цагаан ордны ажлын алба өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ Доналд Трампыг удахгүй эмнэлгээс гарна, бүрэн илааршина гэж мэдэгдсэний дараа дэлхийн зах зээл дээрх хувьцаанууд өсөж эхэллээ.
Өнгөрсөн гурав хоногт чухам юу болсныг товч тоймлон хүргэе.
Пүрэв гараг:
- АНУ-ын Нью-Жерси мужийн Бэдминстер хотод болсон хандив цуглуулах арга хэмжээнээс Доналд Трампыг ирсний дараа түргэвчилсэн оношлуур хийв. Түргэвчилсэн оношлуураар коронавирусний халдвартай гэж гарчээ.
- Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсны дараа түүнд PCR оношлуураар дахин шинжилгээ хийв.
Баасан гараг:
- Орон нутгийн цагаар 01:00 цагт Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусээр оношлогдсон тухайгаа твиттер хуудаснаа жиргэв.
- Цагаан ордны эмч, доктор Шон Конли Ерөнхийлөгчийн “коронавирусний шинж тэмдэг хөнгөн” гэж мэдээллээ.
- Орон нутгийн цагаар өглөөний 05:00 цагийн орчимд Шон Конли эмч мэдэгдэхдээ “Ерөнхийлөгчийн цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 94 хувьтай байна. Зөвшөөрөгдсөн хэмжээ 95 хувьтай байх ёстой. Үүнээс бага зэрэг доошилсон” гэж мэдэгдэв.
- Доналд Трампад хүчилтөрөгчийн нэмэгдүүлэх эмчилгээг хийж эхлэв.
- Цагаан ордны эмч Шон Конли Ерөнхийлөгчөөс илэрч буй шинж тэмдэг хөнгөн учир орноосоо босож байгааг мэдэгдэв.
- Ерөнхийлөгч Доналд Трампад Регенерон компанийн хөгжүүлсэн эсрэг биет үүсгэх шингэн бэлдмэл, витамин D, фамотидин гэх зүрхний эм, мелатонин, аспирин, бага зэргийн цайр агуулсан бэлдмэл өгч байгааг Цагаан ордонд явуулсан албан бичигт дурджээ.
- Доналд Трампыг “Уолтер Рийд”-ийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтүүлэв.
- Ерөнхийлөгч Доналд Трампад таваг хоногийн турш ремдесивир эм өгөхөөр болов.
Бямба гараг:
- Ерөнхийлөгч Доналд Трампын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр хувиар буурч 93 хувьд хүрэв.
- Цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг дэмжих, амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор дексаметазон эмийг өгч эхэллээ.
- Доналд Трамп албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан “Уолтер Рийд”-ээс дүрс бичлэгээр мэндчилгээ хүргэв. Тэрээр “бие маш сайн байгаагаа” мэндчилгээндээ дурджээ.
Ням гараг:
- Ерөнхийлөгчийг эмчилж буй багийн эмч доктор Шон Дули хэлэхдээ “Баасан гарагаас хойш халуураагүй” гэжээ.
- Цагаан ордны албаныхан эмч нарын зөвлөгөөний дагуу аль болох хөдөлгөөнтэй байхыг Ерөнхийлөгчид зөвлөжээ. Хэрэв Ерөнхийлөгчөөс илэрч буй халдварын шинж тэмдэг хөнгөн хэвээр байвал удахгүй эмнэлгээс гаргана гэдгийг Цагаан ордноос нийтэд зарлав.
- Доналд Трамп эмнэлгээсээ түр гарч автомашины цуваагаар дэмжигчидтэйгээ мэндчилэв.
- Доналд Трамп твиттер хуудсаараа дамжуулан дахин дүрст мэндчилгээ хүргэв. Тэрээр “Энэ бол амьдралын маш том сургууль байлаа. Ямар ч сургууль, ямар ч номоос илүү их зүйлийг сурч авав. Одоо л би бүгдийг ухаарч байна” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )