Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудаас ээлжит мэдээллийг өгч байна. /2020.10.16/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ болон бусад салбар лабораториудад нийт 879 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй гэв. Сиэтлл-Улаанбаатар, Сидней-Улаанбаатарын нислэгүүд болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд гэхчлэн нийт 897 иргэнээс одоогийн байдлаар халдвар илрээгүй байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулагт салбар лаборатори байгуулсныг Д.Нямхүү захирал онцоллоо. Тус лабораторийн үйл ажиллагаа ХӨСҮТ-ийнхтэй ижил гэв.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо 320 байгаагаас 311 нь эдгэрээд байна. Эдгэрэлт 97 хувь байгаа нь өндөр хувь юм. ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаагаас 7 нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.
Сэтгэгдэл ( 0 )