Өнөөдрийн шинжилгээнүүдээс коронавирус илрээгүй

2020 оны 10 сарын 17

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр /2020.10.17/ 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Коронавируст халдвар гарснаас хойш Монгол Улсад гаднаас 320 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, 311 нь эдгэрчээ. Тэднээс нь хяналтд 7, гэрийн ажиглалтад 7 иргэн байгаа бол ажиглалтаас 297 нь гарсан байна. Өнөөдрийн байдлаар есөн хүн эмчлэгдэж байгаагийн хоёр нь хүндэвтэр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top