Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 689 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс дөрвөн тохиолдол илэрсэн. Харин өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүй. Нэг хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн 50 настай, ОХУ-ын ачаа тээврийн жолооч" гэсэн мэдээлэл өгөв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 болоод байгаа бөгөөд үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна.
Эдгэрсэн хүмүүсээс таван хүн сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 297 хүний бүх шатны ажиглалт, тандалт дуусжээ.
ХӨСҮТ-д одоогоор 12 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )