Ж.Байгалмаа: Улаанбаатарт ХАЛДВАРЫН ШИНЭ ГОЛОМТ бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.05/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13206 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 77 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс 71 нь ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн бол таван хүний халдвварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Харин нэг шинэ голомт бүртгэгдсэн, хавьтал болсон иргэдийг тусгаарласан. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдөр 696 хүн эмчлэгдэж байна. Үүнээс гурван хүний биеийн байдал хүнд байна" гэв. 

 

Top