Голомт нь тодорхойгүй ТАВАН ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.05/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт нийт 13206 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 77 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Тэдний тавынх нь эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Харин Улаанбаатар хотод халдварын шинэ нэг голомт бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13206 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 77 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс 71 нь ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн бол таван хүний халдвварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Харин нэг шинэ голомт бүртгэгдсэн, хавьтал болсон иргэдийг тусгаарласан" гэж ярилаа.

Top