ШУУД: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 03 сарын 06

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 06-ны 09 цагийн байдлаар хүргэж байна

/2021.03.06, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 24.803 шинжилгээ хийгдэж, 8 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн /2021.02.25-нд Истанбул-Улаанбаатар/, тав нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд БГД-2, СХД-1, СБД-1, ХУД-1 байна. Эдгээр тохиолдлууд нь тандалтын шинжилгээгээр ойрын хавьтлаас 4 /ажил явдал, хороолол зах, илэрсэн хүмүүсийн хавьтал/ , халдварын эх уурхай тодорхойлогдож байгаа 1 хүн /СБД-ийн 27-р хороо/ байна.

Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тоо 3161 болсон. Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 2481 байна.

Одоогийн байдлаар 665 хүн эмчлэгдэж байгаагаас 595 нь хөнгөн, 63 нь хүндэвтэр, 4 нь хүнд, гурван хүний биеийн байдал маш хүн байна.

Та бүхэн маань тайвшрах болоогүй байна. Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь банканд ажилладаг, шинэ голомт байгаа. Тэгэхээр олон нийтийн газраас явахдаа амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих гэсэн энгийн дадлуудаа байнга хэрэгжүүлэх шаардлагатай.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
Top