Ковид-19: Өнгөрсөн хоногт 39 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

2021 оны 03 сарын 06

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 06-ны 09 цагийн байдлаар өглөө.

/2021.03.06, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа: Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тоо 3161 болсон. Үүнээс нийт 2481 хүн эдгээд байна. Тухайлбал сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Одоогийн байдлаар 665 хүн эмчлэгдэж байгаагаас 595 нь хөнгөн, 63 нь хүндэвтэр, 4 нь хүнд, гурван хүний биеийн байдал маш хүн байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 24.803 шинжилгээ хийгдэж, 8 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн /2021.02.25-нд Истанбул-Улаанбаатар/, тав нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бусад аймаг, орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд БГД-2, СХД-1, СБД-1, ХУД-1 байна. Эдгээр тохиолдлууд нь тандалтын шинжилгээгээр ойрын хавьтлаас 4 /ажил явдал, хороолол зах, илэрсэн хүмүүсийн хавьтал/ , халдварын эх уурхай тодорхойлогдож байгаа 1 хүн /СБД-ийн 27-р хороо/ байна.

Та бүхэн маань тайвшрах болоогүй байна. Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь банканд ажилладаг, шинэ голомт байгаа. Тэгэхээр олон нийтийн газраас явахдаа амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих гэсэн энгийн дадлуудаа байнга хэрэгжүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top