Архангай аймагт 26 хүнийг тусгаарлажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21626 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 67 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байна" гэлээ. 

Түүнчлэн өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн 67 тохиолдлын дунд Архангай аймаг руу явсан нэг иргэн багтаж байгаа аж. Тухайн иргэнээс халдвар илэрсэн тул ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлажээ. Одоогоор ажиглалт, шинжилгээний ажлыг хийж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Дашрамд сануулахад, Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан учраас 48 цагийн хугацаанд сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Сумын төвөөр дайралгүй, Өлзийтгол багийн Естийн нуурт очсон зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа аж. 

Top