Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүнээс халдвар нэмж илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэдний 63 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн дөрөв нь Төв аймагт бүртгэгдсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод байгаа долоон байршлын талаар албаныхан өнөөдрийн мэдээлэлдээ дурдсан билээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дараах 7 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байр
- Хан-Уул дүүргийн "Рапид" хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орц
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 481 дүгээр байр
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны "Буянт-Ухаа 2" хорооллын 1042 хотхон
- Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 119 дүгээр байрны 2 дугаар орц
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 42 дугаар байрны 2 дугаар орц
- Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк 2" хотхоны 301 дүгээр байр
- Чингэлтэй дүүргийн 17 дугаар байрны 3 дугаар орц багтаж байна.
Сэтгэгдэл ( 0 )