Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан учраас 48 цагийн хугацаанд сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан талаар өмнө мэдээлсэн билээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Архангай аймгийн Онцгой комиссоос дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Улаанбаатар хотоос ирсэн батлагдсан нэг тохиолдол болон ойрын хавьтлын 14, нийт 15 иргэнийг нийслэл рүү буцаалаа. Нэн ойрын хавьтал нийт 19 хүний сорьц авч ХӨСҮТ-д зөөн хүргүүлээд байна. Эдгээр иргэдийн үйлчлүүлсэн Эрдэнэбулган сумын гурван үйлчилгээний газрын 360 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн колонкын ажилтнууд, дэлгүүрийн худалдагч нарыг гэрийн тусгаарлалтад авч, шинжилгээний сорьц авч ажиллалаа.
Одоогийн байдлаар Чулуут сумын орох, гарах бүх хөдөлгөөнийг хааж, Шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг Чулуут сумын голомтод асуумж тандалт хийн, сорьц цуглуулах ажил үргэлжилж, хоёрдугаар хавьтал тогтоох тандалтууд хийгдэж байна.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж нутаг орондоо вирус тээвэрлэн ирэх эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулъя гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Кино гэж инээд, уур хоёр зэрэг хүрсэн хөгийн, хогийн юмаа ядаж энэ тахалын үед болиочээ.
Шинжилгээний хариу бүрэн гараагүй байхад яаж хотоос гарсан байнаа?! Шалгалт муу байна даа. Тэр өдөр хэн гээч эрхэм нь шалгасан юум бол ? Гаргасан хүнд хариуцлага тооцох нь зө байхаа.
huuli durmee beiluuldgui ene n nuhdud hatuu hariuthlaga toothoh hereggui sanaatai haldvar haldaasan yum bichuu yun kino ve ... yadarsan huduu nii ulsad uvchun haldaag.d uud gui ami bodson undur torguuli tavih heregtei
Heziidee henii tanil talaar hotoos garaad yavchihdag bainaa. Odoohondoo ene urlagiin toglolt mogloltiig tur hoishluulmaar sanagdah um
Гайтай туучийнууд вэ, юун ч киносог юм бэ дээ, цагаа олж кино энэ тэр гэж явах юм