Драмын театрын 54 уран бүтээлч, ажилтан ХАЛДВАР авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Коронавирусний тархалт, хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоосон урлагийн байгууллагууд энэ сарын 4-нөөс үзвэр, үйлчилгээгээ нээсэн билээ.

Гэвч Улсын драмын эрдмийн театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс өнөөдөр (2021.03.07) халдвар илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. 

Үүссэн нөхцөл байдлын улмаас тус театрт тоглож байсан "Анна Каренина" жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцалжээ.

Театрын уран бүтээлч, ажилчид халдвар авсан тухай мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна.  

Театрын зүгээс мөн дараах МЭДЭГДЛИЙГ гаргаад байна. 

МЭДЭГДЭЛ 

Улсын драмын эрдмийн театрын эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье.

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд дээрх хугацаан дахь худалдан авсан тасалбарыг тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг үүгээр уламжилж байна.

Жич: “Анна Каренина” жүжгийн (зөвшөөрөгдсөн) тоглолтын хуваарийн мэдээллийг цахимаар урьдчилан мэдэгдэх болно. Мөн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож буцаалт хийх боломжтой болно.

Хүлээцтэй, эерэг хандлагатай үйчлүүлэгч Та бүхэндээ баярлалаа

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

2021 оны 03 дугаар сарын 07

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сараа(76.236.28.226) 2021 оны 03 сарын 10

Хурдан эдгээрэй!

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 08

Хэн гэдэг жүжигчин халдвар тараасан юм бэ? Иргэдээрээ оньсого таалгуулж байгаа юм шиг мэдээлдгээ боль. Хандив авах болохоороо тийм ч өвчин ийм ч аюултай гээд уйлан дуугараад байдаг ыиз дээ. Ханиад тусаа л биз юугий нь нууцалдаг байнаа. Санаатай тархаасан бол гэмь хэрэгтэн нэж үзэх болно\n

0  |  0
Усан нүдэт(64.119.23.25) 2021 оны 03 сарын 08

”Хасар” Жагаа лав авсан байхаа, нэг гол дүрд тоглодогшт

0  |  0
Иргэн(202.9.46.193) 2021 оны 03 сарын 08

ХӨДӨӨ АЛЬ АЙМАГ РУУ ЯВСАН ЮМ БЭ

0  |  0
Osko(92.234.52.26) 2021 оны 03 сарын 08

Mongoloo gej....... bichsen humuusiig yu gesniig jool harlaa.....dulii deeree sohor gedeg shig yagad iim haranhui buduuleg yum bee mglchuudaa!!!! Denduu teneg muihar malnuud yum daa mongolchuud!!!! Heleh muu ug oldohgui bna!!! Hugjih talaar yarih bitii hel hol buduuleg bna!!! Zugeer haniad shuu dee!!!

1  |  0
Зочин(150.129.142.5) 2021 оны 03 сарын 09

Тоглолтын өмнө, хойно, завсарлагаагаар ариутгал хийгээгүйн балаг. УОК, НОК-оос тавьсан шаардлагуудыг журам ёсоор нь биелүүлж бай.

1  |  0
Zochin (202.126.88.148) 2021 оны 03 сарын 08

Odoo naad yrlagiin shunaltnuud chini huduu oron nytagt toglolt hiine gej solioroh bii dee

1  |  0
Зочин (192.82.78.133) 2021 оны 03 сарын 08

Урлагийн нэртэй новшнууд улс орныг хөмөрч хаях санаатай юм байна л даа. Хаа сайгүй тоглолт гээд хуцацгаагаад байх юм.

0  |  0
Мулгуу комисс(77.100.8.235) 2021 оны 03 сарын 08

Хүн цуглаж болохгүй гэчхээд\nХүн цугларсан тоглолтыг зөвшөөрөөд байдаг\nУлсын онцгой комисс гэж\nУхаангүй мулгуучуудын цуглуулга

0  |  0
В(114.129.101.102) 2021 оны 03 сарын 08

Энэ их аймаар өвчний үед тэнэмэл үэрлэг үхрүүд үхсэн хатсаны чинь Анна Мана вэ дэбийлүүд хэлэх муу үг олдохгүй

0  |  0
ХАХА(202.9.46.161) 2021 оны 03 сарын 08

Заваан газар , ариун цэврийн шалгалтад бүдэрчээ , захиргаа жүжигчид ажилчид бүгд

1  |  0
Иргэн(94.11.16.22) 2021 оны 03 сарын 08

Ухамсаргүй үхэрнүүд үхэх гэжаа юм шиг тэнэж явдаг хохь нь.Яджаахад ариун цэвэр 0000 үхэрнүүд .Угаасаа хөл хорионд чинь барьж байх гэж бүх юмаа албаар сул тавиад бхад тэрийг ойлгохгүй одоо яая гэхэд дахиад хоолгүй ажилгүй хоригдохдоо бэлд үхэрнүүдээ.

1  |  0
Зочин(150.129.142.105) 2021 оны 03 сарын 08

Тоглолтын дараа илэрсэн бол ч аймаар юм болох байж дээ. Азтай байна гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ

2  |  0
зочин(202.179.25.226) 2021 оны 03 сарын 08

яах гэж үзвэр театр нээсэн юм бэ. одоо эргээд хаа

5  |  0
Зочин(202.126.92.98) 2021 оны 03 сарын 08

Ulsiin hemjeenii bukh uzber uilchilgee uraldaan temtseeniig zogsoogoochee

3  |  0
Зочин(202.9.40.194) 2021 оны 03 сарын 08

Буцаад хөл хорь одоо эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүй

4  |  1
аагий(202.179.25.228) 2021 оны 03 сарын 08

хурдан эдгээрэй

1  |  2
Иргэн(202.126.89.58) 2021 оны 03 сарын 09

Харамсалтай байна. Хурдан эдгээрэй.

3  |  0
Top