"Анна Каренина" жүжиг үзсэн үзэгчдийг 3 сарын 9, 10-нд ШИНЖИЛГЭЭНД хамруулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07


Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг та бүхэнд шуурхай хүргэх шаардлага гарлаа. Учир нь өнөөдөр үдээс хойш Улсын драмын эрдмийн теартын үзвэр үйлчилгээтэй холбоотойгоор коронавирусний 54 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс гуравдугаар сарын 4, 5, 6-нд "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүсийг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж, PCR шинжилгээ өгөхийг сануулж байна. Энэ гурван өдөрт жүжгийг 900 гаруй хүн үзсэн байна. Одоогийн байдлаар тус театрын ажилчид болон үзэгчид гэсэн 54 хүнээс халдвар илрээд байна" гэсэн мэдээллийг өглөө. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.122) 2021 оны 03 сарын 08

тэгээд цуцалсан тоглолтоо хэзээ тоглох гээд байгаа юм бэ. Балай юм.

0  |  0
Хандаа(174.234.0.116) 2021 оны 03 сарын 08

Хэдхэн хоног тэсэхгүй зугаалга цэнгээн нь дутагдаад

1  |  0
Зочин(66.181.178.53) 2021 оны 03 сарын 08

Ойлгомжтой байхад яагаад үзвэр үзээд явдаг байнаа?! Өөрсдийгөө өрөөлийг боддоггүй яачихсан толгойтой хүмүүс вэ? Бусдад саад болохгүй амьдарч болдоггүй юум байх даа. АМНЫ ХААЛТ, ГАР УГААХ, ЗАЙ БАРИХ, ГЭРТЭЭ БАЙ!!! гэдэг хэдэн үгийг цээжилчихээсэй!

1  |  0
Уншигч(59.153.114.106) 2021 оны 03 сарын 08

Хархан нүдэнгээр эхэлж Анна карина хүртэл үргэлжиллээ одоо болоо юм биш үү, тэнэж ханахгүй юм аа

1  |  0
Man(202.131.248.250) 2021 оны 03 сарын 08

Энэ халдвартай уед яацарсан тархитай гэхээрээ юм узээд тэнэж явдгийн одоо яая гэхэв

1  |  0
Top