Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хоногт халдварын 108 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гурван тохиолдол нь зөөвөрлөгдөж ирсэн бол 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13269 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Тухайн гурван иргэний хоёр нь хоёрдугаар сарын 25-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс илэрсэн. Нэг нь гуравдугаар сарын 5-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэн байна. Ингээд нийт зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол 421 болж байна. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн" гэв.