Өнгөрсөн шөнө ХАЛДВАР авсан нэг иргэн нас баржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр халдвар авсан нэг иргэн өнгөрсөн шөнө нас барсан талаар хэллээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-д нэн хүнд оноштойгоор эмчлэгдэж байсан нэг хүн нас барсан. Тухайн хүн коронавируст халдвар батлагдсан цагаас хойш 21 дэх хоног дээрээ эмчлүүлж байсан бөгөөд олон эрхтэний дутагдал, бөөрний дутагдал, сахарын хүндрэлээр нас барлаа" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13269 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Уг 105 тохиолдлын 54 нь драмын театрын уран бүтээлч, ажилчин байна. Драмын театрын нэг уран бүтээлч халдвар авсан. Халдвар авснаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан байна. Түүний хавьтал болсон 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илрээд байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна" гэх мэдээллийг өгөв. 

Top