Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээгийн уух зүйлд ХАР ТАМХИ хийж, НҮЦГЭН ЗУРГИЙГ нөхөр рүү нь явуулсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзлаа. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо олон нийтэд хандаж, мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс Засгийн газрын өглөө ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой асуудлаар хуралдсан. Дараа нь Т.Чимгээтэй уулзлаа. Надад шүүхийн гэм бурууг ярихгүй, тийм эрх ч байхгүй. Харин шүүн таслах үйл явцад хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн Засгийн газартай холбоотой асуудал байгаа юм. Т.Чимгээтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан. Зарим нь нууцтай холбоотой болохоор бүх зүйлийг нь хэлэх боломжгүй" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.

Түүнчлэн "Зарим нэг нууцтай холбоотой мэдээллийг нууцаас гаргахаар боллоо. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр нууцаас гаргахаар боллоо. Т.Чимгээ өнөөдрийн байдлаар 5 жил зургаан сар долоо хоног хоригдож байна. Шүүх таслах үйл явц дунд Т.Чимгээтэй холбоотой маш олон зүйл болсон талаар ярилцлаа. Хорих ангид ял эдэлж байгаа хүн шууд Т.Чимгээ рүү мессеж бичиж, дарамталсан зүйл байсан. Хүний цогцос гэрт нь аваачиж, ээжийг нь айлгаж сүрдүүлсэн явдал ч байсан. Мөн хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах зүйл уух зүйлд нь хийж нүцгэн зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан. Энэ бичлэг нийтэд ил болгож чадаагүй, гэхдээ Т.Чимгээ ил болгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Биеэ хянах боломжгүй байхад нь гарын хээг нь авч ашигласан явдал хүртэл гарсан байна" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.85.179) 2021 оны 03 сарын 10

ТЭГЭЭД ЭНЭ ЗАВХРАЛАА ХУРДАН ЗАСЧ ЗАЛАРУУЛААЧ БҮХ ЭРХ МЭДЭЛ БАЙГАА БИЗ ДЭЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХҮРТЭЛ ЭВДЛЭЭД ЭРХ МЭДЛИЙГ НЭГ НАМДАА АТГАЖ АВАА БИЗ ДЭЭ

0  |  0
Иргэн(202.126.89.112) 2021 оны 03 сарын 10

Хурц гэдэг хүн хунхууз дээрэмчин шиг хуульгүй байх ёстлй юу.Хууль зөрчиж хүн хэлмэгдүүлснийг яагаад өмөөрч өөгшүүлээд байна.Прокурор Эрдэнэбат гэгч нэг эргүүдүү төрхтэй нөхөр аллага хийсэн хүн Чимгээ мөн гээд хуулиар таслагдчихсан алуурчдыг өмөөрч байна гээд байна лээ.Хууль бусаар худал баримт цуглуулсан нь нотлогдчихоод байхад Чимгээ нарыг сулла.Энэ хэлмэгдсэн хүмүүсийг гаргахгүй гэж Элбэгдорж,Хурц,Эрдэнэбат нар үхэн хатан зүтгэж байна.Амгаланбаатарын мэдүүлгээс өөр нотдох баримт байгаа юм уу.

0  |  0
ард түмэн(64.119.22.20) 2021 оны 03 сарын 09

энэ хүнд өөр хийх ажил байхгүйм бхдаа дэндүү улс төржих юмаа

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 09

KHEREG HETSEEJ HUUCHIRDAGUI.Mongold PASHIZAM togtooson MAN nam Mongoliin ard tymenees yychilalat gyigaad.Ene pashizamiin yargalal urtsun hymyysee sylal.Mongoliig samarj baigaa hyn bol yah aragyi hyjaa bumbuu zarj ihelsen shorongiin horigdoloor baishingaa bariylj neg hyn alsan.Nyamdorj munuus mun.Ouyerdene chinii helsen yg.Mongolchuud bid martaj bolohgyi. bid urvduj bolohgyi.Bid shantarj bolohgyi gesen biz dee.Hylgaich horchin tagnyylyydiig bygediig ni turuus tonilgo.MAN nam namaa avrah boljee.Bagabanid.M.Enhbold.Ts.Nayamdorj.Sy.Batbold.U.Hyrelsyh.Kazinoochin Munhbat sal.\n\n

0  |  0
Nyamka(172.56.42.105) 2021 оны 03 сарын 09

Mengetiin zaavraar iim balai yum hiihee boliochee Ene Nyamka Zorigiin hergiig. Zavhruulaad bdgiin Nyamka

0  |  1
Nyamka(172.56.42.105) 2021 оны 03 сарын 09

Mengetiin zaavraar iim balai yum hiihee boliochee Ene Nyamka Zorigiin hergiig. Zavhruulaad bdgiin Nyamka

0  |  0
d(24.252.135.173) 2021 оны 03 сарын 09

Horiogoo tavi geed orilood baisan bizdee ta nar Odoo yasan be Hunii tuluu amidarch baigaa um shig Odoo yalgah geed baigaa um Uher mongolchuud

1  |  0
Зочин (39.7.28.13) 2021 оны 03 сарын 08

Өөр Ерөнхийгчийн үед эрүүдэн шүүлт явагдсан баймаар юм. Тэр үед Гансүх нь байсан уу, юу яриад байдаг юм болдоо. Вакцины нөлөө юу. Хүний зовлонгоор улс төрийн шоу хийх ээ болимоор юм.

0  |  0
үнэн байх аа(192.82.77.180) 2021 оны 03 сарын 08

Махан толгойтой хүн муу юм сэтгэхдээ гайгуу ч юм уу? ккк

0  |  0
хүксүх(192.82.77.180) 2021 оны 03 сарын 08

Цаг үеэ мэдэрдэггүй, мэдрэх ухаан хомс хоосон толгойтой шуналтнууд л хүрэх хүрэхгүй асуудлаар хоосон поподдог юм аа

0  |  0
гашуун үнэн(192.82.77.180) 2021 оны 03 сарын 10

Оюук,Хүүк 2 зохиосон үлгэрээ нийтэд дэлгэхдээээ ”Чимгээгийн” хэргийг нууцаас гаргана гэх багаар халхалж байгаа хэрэг үү?

3  |  1
зочин(66.181.188.159) 2021 оны 03 сарын 08

Энэ хэргийг Монголын улс төрчид үйлдсэн. Монголын улс төрчид бие биендээ барьцаалагдсан учир жинхэнэ захиалагч болон гүйцэтгэгчийн нэрийг нь нийтэд зарлахгүй, зөвхөн энэ хэргээр сонгууль бүрийн өмнө улс төрийн тоглолт хийдэг. Улс төрч бүхэн энэ хэрэг дээр тоглолт хийсээр ирсэн. Өнөөдөр Л. Оюун-Эрдэнэ ч мөн л улс төрийн тоглолт хийж байна. Чимгээ, Сондномдорж нар бол Монголын ард түмнийг төөрөгдүүлэх улстөрчдийн нэгэн төрлийн зэвсэг төдий юм. Чухам ийм заваан юм хийдэг хүмүүсийг л улс төрчид гэдэг юм.

1  |  0
Зочин(109.252.29.118) 2021 оны 03 сарын 09

Махан толгойт Минь одоо шорон хэсэж худалаа жужиг таких хэрэггуй. Нана Чинь вирус тарахаад вирусээр Хун нас барж байхад юуч хийхгуй оорийгоо рекламдаад байхаа болих хэрэгтэй . Чамайг ард тумэн дэмжээгуй . Хурэлсухийн гар хол болсоныхоо толоо энэ суудалд суусан шуу. Ард тумэн Чинь хэцуу байна шуу.

3  |  0
,цэцэгээ(64.119.16.201) 2021 оны 03 сарын 08

Ганц ядарсан дорой биёэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүнийг монголоос өөр улс ингэж дарамтлаж бна гэж сонсоогүй юм бна ямар нүдний булай төр засаг, шүүх засаглал ,ТЕГ вэ???

0  |  0
Zochin(125.174.209.139) 2021 оны 03 сарын 09

Сахил хүртээд шал дордов гэдэг шиг мэргэжлиин ур чадвартай Нямхүү даргаа энэ хэцүү цагт эмнэлэг нүүлгэхгүй гэж зөв юм хэлснийхээ төлөө сандлаасаа зуурсан шартай сайдын арааны зуултаар ажилгүй болсон ч ажлыг нь авсан амьд хүн байна уу. Байж байгаа царайг нь хардаа. Хөдөө хээрээр яваа тэр хүнийг авчирч наад ХӨСҮТ эмнэлэгээ дэгэнд нь оруул даа Ерөнхий Сайдаа! Юун шорон оронгоор тэнүүчлэх вэ. Хэрэг хийгээгүй юм бол суллаладаг улс нь суллах л биз, Та өөрийнхөө, Улс оронд тулгамдсан ажлаа хийвэл яадгийн\n

1  |  1
хүүк(202.126.90.124) 2021 оны 03 сарын 08

За боль Засгийн газар хийх ажилгүй юм бол коронагийн постонд зогс. Шорон хэсээд ялтанг өмөөрөх хүн мөн үү...

1  |  1
э(139.5.217.200) 2021 оны 03 сарын 09

Твиттер дээр Хэргийн гэрчийг гэртэй нь шатаасан хэрэг гарсан . энэ хэргийг уулаа 3 нийлж хийсэн гэсэн байсан. Одоо захиалагчаа хэлчихвэл тэгээд болчих юм бишүү

1  |  1
zochin(49.106.188.67) 2021 оны 03 сарын 08

ene banhar tolgoitoi saidaa ajil gui bol ajil aa naan chin virus avsan hunii too ihdeed ali hamaagui shorong.n asuudal yariad yavj erguu banhar iig gargasan yum bich uu short

0  |  0
zochin(120.142.31.236) 2021 оны 03 сарын 08

eronhii saidaa iluu ymand hochuu dyrj popohoo boli ter hunii erhiin horooni hiidgiin bgaa biz erni zaaval chimgee deer ochdogni yu ve oor erhenni zorchigdson hun olon bgaa

1  |  0
Зочин(64.119.18.98) 2021 оны 03 сарын 08

Хонгил- оцгоногчдыг байхад арилахгүй ээ, оцгоногчид хамгаалагчаа байхад тоохгүй ээ\n\n

2  |  0
жаал(66.181.186.61) 2021 оны 03 сарын 08

Чамд алуурчинтай зууралдхаас өөр хийх ажил алга уу?

1  |  4
Irgen(202.131.248.250) 2021 оны 03 сарын 08

Ажлаа хийгээчээ ацаа худлаа онигооны асуудлаа сэврээх гээд ядчихын

1  |  4
Монгол ард(202.9.46.161) 2021 оны 03 сарын 08

Ковид чинь замаа алдлаа. Цаг үеэ мэдрээчээ бандиа

0  |  3
Top