Улсын онцгой комисс өчигдөр (2021.03.09) хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв.
Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хэлэв. Цаашид хаа хаанаа хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж байхыг уриаллаа.
Цаашид:
Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 09-ний өдөр 15800 гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулах гэж байна.
2021.03.09
2021.03.10-наас
2021.03.11-наас
Вакцинжуулалтын хүрээнд дүүрэг бүрт 10-15, хотын хэмжээнд 85 цэг ажиллах юм. Вакциныг төлөвлөсний дагуу татаж аван долоодугаар сард дархлаажуулж дуусахыг зорьж байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, ирэх сар хүртэл болох байсан урлагийн 17 тоглолтын 90 гаруй хувь нь цуцлагдсан, 10 орчим хувь нь танхимын 50 хувийн дүүргэлттэй үйлчилж байна гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ямарч чадваргүй ЗГ УОК,