Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн болон бусад салбар лабораториудад 6465 хүнд шинжилгээ хийхэд 36 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрсэн байна. Батлагдсан 36 тохиолдлын 33 нь Улаанбаатарт, 3 нь Төв аймагт бүртгэгдлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 3372 боллоо. Үүнээс 2847 нь дотоодод бүртгэгдсэн тохиолдлууд юм.
Сүүлийн 24 цагт 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт 2765 хүн эмчлэгдэж, эдгэрэлт 82 хувьтай байна.
НОК-ын дэргэдэх Орон зайн нэгдсэн мэдээллийн системын ажлын хэсгийн гишүүн Г.Цогтдэлгэр
-Одоогийн байдлаар батлагдсан 2512, эмчлэгдэж байгаа 591 тохиолдол бий. Батлагдсан тохиолдлын орон зайн нэгдсэн мэдээллийн систем байгуулах тусгайлсан баг байгуулагдсан. Батлагдсан тохиолдлын дараагийн тохиолдол хэрхэн хамааралтай байгааг тогтоож, нягтаршил тооцдог. Энэхүү мэдээллийн нэгдсэн санг байгуулснаар эдгэрсэн болон, эмчлэгдэж байгаа мэдээлэл нэгдсэн системд бүртгэгдэх юм. Хамгийн өндөр эрсдэлтэй 57 хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул тухайн хороодод сэрэмжлүүлэг өгөх зэрэг ач тустай.
Сэтгэгдэл ( 0 )