Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагт коронавирусний 36 шинэ тохиолдол батлагдсаныг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Батлагдсан 36 тохиолдлын 33 нь Улаанбаатарт, 3 нь Төв аймагт бүртгэгджээ. 34 тохиолдол нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 2 нь эх уурхай нь тодорхойгүй тохиолдлууд гэлээ.
Ойрын хавьтал болох 34 хүний 26-гаас анхны шинжилгээгээр халдвар илэрсэн бол 8 хүнээс хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрчээ.