Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.
Төрийн ордонд коронавирусний халдварын тохиолдол илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэлэхдээ Төрийн ордонд үйлчилгээний ажил эрхэлдэг иргэнээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээ авч, тухайн иргэний хавьтлууд болох 80 иргэнээс шинжилгээ авахад одоогоор халдвар илрээгүй байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 3372 боллоо. Үүнээс 2847 нь дотоодод бүртгэгдсэн тохиолдлууд юм. Сүүлийн 24 цагт 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт 2765 хүн эмчлэгдэж, эдгэрэлт 82 хувьтай байна гэв.