“Тавантолгой түлш” компанийн 1500 ажилтан дархлаажуулалтад хамрагдлаа

2021 оны 03 сарын 09

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийт иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр /2021.03.09/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд “Таван толгой түлш” ХХК-ийн 1500 ажилтанг  коронавирусийн дархлаажуулалтын вакцинд хамруулж эхлээд байна.

Иргэдийг дархлаажуулалтад хамруулахын өмнө  биеийн халууныг үзэн хэвийн бол эмчийн үзлэгт оруулсны дараа вакцинд хамруулах юм. Мөн вакцинд хамрагдсан  иргэний  биед  хариу урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх  зориулалтын өрөөг бэлтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.173) 2021 оны 03 сарын 09

Түлшний ажил 3 сараас багасдаг яг утаа шиг өөр давын өмнө вакцинжуулах ажилчид зөндөөл бнашдээ эмсайдаа уок оо

0  |  0
Top