Иргэд коронавирусний вакцинаас сонголт хийх боломж одоогоор БАЙХГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 10

Сүүлийн 24 цагт 11,170 хүнд шинжилгээ хийснээс коронавирусний 109 тохиолдол шинээр батлагдлаа.

Хэдийгээр хүн амыг вакцинжуулах ажил хийгдэж эхэлсэн ч эрсдэл маш өндөр байгаа нь халдварын тооноос тодорхой харагдаж байна. Тиймээс иргэн нэг бүрийг халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Иргэдийн хувьд коронавирусний вакциныг тариулахдаа сонгож хийлгэж болох уу гэсэн асуултыг хэвлэлийнхэн тодруулахад  одоогоор тийм боломж байхгүй гэсэн мэдээллийг албаны хүн өгч байна. Одоогийн байдлаар зөвшөөрөгдсөн вакциныг л Монгол Улс оруулж ирж иргэдээ дархлаажуулалтад хамруулж эхэлж байгаа. Вакцины хүртээмж одоогоор хангалттай бус байгаа учраас иргэд аль вакцин хийлгэхээ сонгох боломж байхгүй байна гэв.

 

Top