Цар тахал дэлхий нийтэд тархаж, Монгол Улс ч хариу арга хэмжээ авч эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэвлэлийн хуралд тогтмол оролцож, коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг байсан. Тэрбээр зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албыг удирдан чиглүүлж байсан юм. Ингээд 2021 оны гуравдугаар сарын 1-нд тэтгэвэртээ гарсан ч түүнийг амраахгүй нь бололтой. Учир нь тэрбээр ирэх долоо хоногоос Эрүүл мэндийн яаманд зөвлөн туслах чиглэлээр ажиллахаар болжээ.
Өдөр бүр ямар ч амралтгүй, цаг наргүй ажиллана гэдэг гавьяаны амралтад гарах дөхсөн Амбаа докторт чанга байсан ч тэрбээр гомдоллохгүй иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож чадсан билээ. Түүний талаар товчхон мэдээлэл дуулгахад эрүүл мэндийн салбарт 38 жил ажилласан.
Анх хөдөлмөрийн гараагаа Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Ариун цэвэр халдвар судлалын станцаас эхэлсэн. Орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагч, дарга удирдлагыг нь хийж, 24 жил ажилласан. Улаанбаатар хотод ирээд ХӨСҮТ-д ороод 13 дах жилдээ ажилласан ба ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны даргаар 11 жил ажиллажээ.
Тэрбээр цар тахлын үед өглөөний 07:00 цагт ажил дээрээ очиж, зарим үед 22:30 цаг хүртэл ажилладаг байсан байна.
Сэтгэгдэл ( 23 )
Өчигдөр харагдахаар нь эргээд ирж гэж бодоод баярладаг байсан чинь өнөөдөр алга болчихлоо. Нөгөө л Байгалмаа гардаг байна шдээ
Иймэл хүмүүсийн энгэрт төрийн одон медиал, гавьяатын тэмдэг гялалзаж байх ёстой , гэтэл ямар билээ...
Амбасэлмаа. Нарангэрэл. Ууганбаяр. Нямхүү нар энэ цагийн эгэл баатрууд мөнөөсөө мөн.заавал энгэрийг нь мялаах хэрэгтэй
Тан 2 -ын өгдөг сайхан зөвлөгөө хичнээн үгүйлэгдэж байнаа. Мянга давтаж хэлдэг ч маш үнэтэй сонсогддог. Одоо ч нэг л давсгүй хоол шиг байх юмаа.2 эмчдээ ажилд нь амжилт хүсье. Эргээд дэлгэцэн дээрээ үгээ хэлэхийг ерөөе. Үнэхээр үр хүүхдүүддээ захиас өгч байгаа юм шиг цаанаа л нэг чин сэтгэлээсээ хэлж ярьдаг байсан. Байх ч болно гэж бодож байна. Бас Ууганбаяр хурандааг их үгүйлж байна. Яагаад халчихдаг байнаа. Сайн ажилласан нэгэндээ үнэхээр халтай байна. Эргээд гараад ирээсэй гэж бодож байна
Ambaa emch Narangerel emch 2 iin hemjeend hurtel turshlaga suuhad ih hugatsaa heregtei. Narangerel emchiig butsaaj gazryn darga bolgohiig hicheenguilen hysej baina. 2 emchdee ajlyn amjilt. sain saihan buhniig husie.
НЭР ШИГЭЭ НОМТОЙ БУЯНТАЙ САЙХАН ХҮН БИДЭНД ДЭГЛЭМЭЭ САЙТАР БАРЬ ГЭЖ МЯНГАН УДАА ЗАХИСАН УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ
ter Narangerel doktoriig yagaad ahlah mergejilten bolgochiv oo ajlaa meddeg huniig butsaagaad ajild ni taviach ee
Мундаг эмч Хүн ч нь их нуруутай хүн шиг байгаа юм Амжилт
ийм л хоёргүй сэтгэлтэй хүмүүс хэрэгтэйбайна даа даанч ховор юмаа
Бид чинь жил гаруй цэнхэр дэлгэцээр Амбасэлмаа, Нарангэрэл, Нямхүү гэдэг 3 хүний танилцуулга зөвлөгөөг сонсоод бүүр танил болчисон шүү гарахгуй бол яачихсан юм бол гэж үгүйлэхийг яана Мөн ОБЕГ ын Ууганбаяр байна Эдгээр хүмүүсийн ажлын үр дүнг гартал ажиллуулж болохгүй л байсан юм байхдаа Ажлаа мэддэг мунадаг хүмүүс зөвлөхөөр ажилуулсан нь зөв шийдвэр бн даа
Амбаа эгч мундаг шүү. Эрүүл энх аж жаргал хүсэн ерөөеөө. Мөн цаашид ажиллах гэж байгаа учраас ажлын өндөр амжилт хүсеээ. Үүнээс гадна Амбаа эмчид гавьяат эмч цол олгох хэрэгтэй!!! Эрүүлийг хамгаалах үйлсэд энэ олон жил амжилттай ажиллсан тул ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол өгөх нь ч багаданаа. Ерөнхийлөгч даруй Амбаа эмчид энэ цолыг өгөх болтугай!!! Хурай хурай хурай.
Тэр Байгальмаа бүтэхгүйнээ. Дуу хоолой муутай, ээдэрч гацсан , дуржигнуулсан элий хүүхнийг болиул . Амбаа эмчээр мэдээллээ хийлгэ. Мэдээлэл муудвал нөхцөл байдал улам хүндрэнэ
Хэл яриа нь эмх цэгцтэй,логик сайтай мундаг эмэгтэй санагдсан шүү,танд аз жаргал,эрүүл энхийг хүсье,хийх ,зааж сургах ажил зөндөө бн шүү Амбаа доктор оо
Хөөрхий Амбасалмаа эмчийг амраах хэрэгтэй. Мөнхсайхаын тавиулууд сайн мэдлэгтэй биздээ. ЭМ- салбарын мэдлэг туршлагатай болгоныг элдвээр гоочилж шахан зайлуулж багаар ажиллах нэрээр өөрийнхөө нэг курсынхнээд дүүргэсн биздээ.Харамсалтай нь ахмад үеийнхээ хийж бүтээснийг харлуулж нулисныг бодохоор дургүй хүрдэгч ардынхаа эрүүл мэндийг бодоод тусалнаа тусална.
сайн хүн шүү
Нилээн ховор болсон ажилч хичээнгуй шулуун шударга Монгол эмэгтэйн тод жишээ Аз жаргал хусэе
ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН БОЛ БИЕЭ БОДСОН НЬ ДЭЭР ЮМСАН, ҮХТЭЛ АЖИЛЛУУЛААД НЭГ ОДОНГООР ШАГНАХ БАЙХ ДАА. ГЭХДЭЭ ЗАЛГАМЖ ХАЛАА БОЛЖ БЙАГАА ЗАЛУУ ДАРГА НАРЫН ТУРШЛАГА ДУТАЖ, ҮГЭЭ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭРЧ МУУРААД БАЙХ ШИГ БАЙСАН....
Туршлагатай байгаа л даа
төр засаг нь шаналаа өгөөч
эрүүл энхийг хүсье,
Алтан гадас одонгоор шагнах хэрэгтэй
Баяр хүргэж, урт удаан насалж, жаргаж амьдрахын ерөөлийг өргөе. Ажлыг жинхэнэ, үнэнчээр хэрхэн жийж болдогийн үлгэр жишээ боллоо та. х
Ambaa emchdee ervvl enhiig hvsie