Шадар сайд, Хотын дарга нар БНХАУ-ын Синофарм вакцин хийлгэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 10


Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт өнөөдөр /2021.03.10/ коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хийлгэлээ.

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ.

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.

Дархлаажуулалтыг 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.238) 2021 оны 03 сарын 10

Хужаа вакцин нил хор шүү дээ.Бүү хийлгэ Монголчуудаа.

0  |  0
иргэн(122.201.31.223) 2021 оны 03 сарын 10

Баталгаагүй вакцин хийлгэж худлаа рекламдах ямар хэрэгтэй юмб. Одоо мэдэгдэхгүй ч хожим гарах үр дагаврыг нь мэдэж байгаам уу, Хятадуу Монголчуудын төлөө сайн сайхныг хйилээ юу? Заавал хилчдэд хийдэг нь ямар учиртай юмб хилийн хамгаалалтыг самрах нь уу

0  |  0
маш зөв сонголт(192.82.77.180) 2021 оны 03 сарын 10

Хамгийн сайн сонголт хийжээ. Энэ 2 эрхэм.Надад хэрвээ сонголт олдвол хятадын вакцин хийлгэнээ. 100 жилийн турш судлагадсан үр дүн нь нотлогдсон аргаар бүтээгдсэн вакцин тул сэтгэл зовох асуудалгүй.

0  |  0
орхон(66.181.161.34) 2021 оны 03 сарын 10

зөвөө сайн байна би ч гэсэн аль таарсаныг нь хийлгэнэ тэр энэ нь сайн гэж юу байхавдээ хэнд ч хэрэггүй малуудын үг их болжээ

0  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 03 сарын 10

Хотын дарга баашлаад ажилдаа ирэхгүйдээ нөхдүүд орон нутагруу халдвар алдсанаа тайлбарла хайран төсөвийн мөнгө

0  |  0
Z(202.9.46.174) 2021 оны 03 сарын 10

Хятад вакцин хийлгэж огт болохгүй шүү

1  |  2
баагий(103.57.93.21) 2021 оны 03 сарын 10

хятадыг нь хийгээгүй барамтгүй шүү\n

1  |  0
Зочин(150.129.143.107) 2021 оны 03 сарын 10

Эд нар хийлгээгүй ээ.Хэрэв хийлгэсэн бол сая 11 цагийн мэдээгээрээ ярих байсан.Дүрс бичлэг нь ч байхгүй байхад хэн итгэх юм бэ

1  |  2
Top