Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.03.11/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагийн хугацаанд 21585 шинжилгээ хийхэд 80 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан иргэдийн тухайд Төв аймгаас нэг, бусад нь Улаанбаатар хотоос илэрсэн. 80 тохиолдлын 77 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал бол гурван хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна. Хавьтал судлалын шинжилгээ хийж байгаа.
Харамсалтай мэдээ дуулгахад, 76 настай эмэгтэй коронвирусний халдвараар нас барлаа. Тухайн иргэн 20 хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад коронавируст халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрч, нас барсан. Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт 4 бүртгэгдлээ" гэсэн мэдээлэл өглөө.
Түүнчлэн "Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, нийт 14 цэгийг нэмэлтээр байгуулж, дархлаажуулалтын 46 цэг ажиллуулж, 48 мянган хүнийг вакцинд хамруулсан байна. Дархлаажуулалттай холбоотой мэдээллийг албаны, найдвартай эх сурвалжаас авч байхыг хүсье" гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3561 тохиолдлоос 80 хувь нь буюу 2874 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байгаа бол 697 хүн эмчлүүлж байна.
Халдвар авсан өвчтөнүүдийн 646 нь хөнгөн, 43 нь хүндэвтэр, 6 нь хүнд, 2 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
haldvartiin ene batsaan namiin ah nariinhaa hel gesniig l helj bga sh de huurhii tejgui bol ajilgui bolno ajil deeree neg tom ahdaa zagnuulaad suuj bsan biz de kkkkk utsan huuheldei shovuugaa boli
12 дах нас баралт шүү