Хөдөө явж байгаа иргэдийн шинжилгээг ОРОН НУТАГ зохицуулах нь зөв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр (2021.03.11) шинжилгээ өгч байгаа иргэдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан гуравдугаар сарын 1-6-ны өдрүүдэд нийт шинжилгээний цэгүүдийг 22 болгосон. Одоогоор нийслэлийн төвийн дүүргүүдэд  8 цэг ажиллаж байгаа бөгөөд шинжилгээ өгөх иргэд "Гэрэгэ.мн" сайтад хандан, цаг авах ёстой юм. Зарим үед уг сайтад шинжилгээний цаг дүүрэх асуудал гарч байгаа учир иргэдийн дунд бухимдал үүсэх, зарим цэгүүдэд шинжилгээ өгөх иргэдийн бөөгнөрөл үүсэх байдал гарсаар байгаа аж. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Шинжилгээний цэгийг нэмэх боломжгүй. Иргэд дор бүрнээ зайгаа барих хэрэгтэй. Хөдөө явахад тухайн аймаг, сум иргэдээс шинжилгээ шаардах зэргээр зохицуулалт хийж байгаа. Энэ нь буруу биш. Гэхдээ орон нутгийнхан өөрсдөө тухайн газарт очиж байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээ авах байдлаар зохицуулалт хийх нь үр дүнтэй. Хөдөө орон нутаг явж байгаа иргэдээс хэд хоногийн өмнө өгсөн PCR шинжилгээний хариу шаардах нь өрөөсгөл. PСR шинжилгээ гэдэг нь тухайн агшны шинжилгээ байдаг. Өнөөдөр орон нутаг явж байгаа иргэд өчигдөр, уржигдрын шинжилгээний хариуг халдваргүй гэсэн үндэслэл гэж үзэх нь өрөөсгөл. Тэгэхээр орон нутгийнхан нийслэлийн лабораториудаас шинжилгээний хариу нэхэхгүй байх нь зөв" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөдөөний хүн(202.179.21.253) 2021 оны 03 сарын 12

удирдлага зохион байгуулалт хангалтгүй байгаа газар байна даа

0  |  0
Зочин(192.82.72.181) 2021 оны 03 сарын 11

СБД гэхэд нэг цэгтэй цаг нь ойрын 5 хоног дууссан цааш нь үзсэнгүй сайн дурын шинжилгээ өгөх гэхээр ийм байж болохгүй байхаа эрүүл мэндийн газрын дарга нь ийм юм ярьж байх юм уок эмя гээд л газрууд юу хийж бна хөдөө орон нутагт яриад бгаа шинжилгээ авах газар хэд бгаа бол сахил хүртээд шал дордов гэдэг болж бна даа

0  |  1
Khenchbish(203.91.115.49) 2021 оны 03 сарын 12

Суманд лаборатори байгуулах хөрөнгө байгаа юм уу дарга аа Нөгөөө гайхуулаад байсан 90 минутад тодорхойлох 100%-ийн оношлуураа хэрэглэж эхлэх болоогүй юм уу

0  |  2
Top