Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн КОВИД-19 халдвартай нэг тохиолдлын нэн ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

Архангай аймгийн хувьд коронавируст цар тахал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирэх иргэдийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлаад байгаа. 

Тодруулбал, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын захирамжаар 2021 оны гуравдугаар сарын 13-31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Архангай аймагт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, зөвхөн зөвшөөрөгдснөөс бусад тээврийн хэрэгслээр зорчихийг хориглосон. 

Энэ хугацаанд хүнс тээвэр, ачаа тээвэр, шатахуун, өвс тэжээлийн тээвэр болон буяны ажилд оролцох үед тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ. Харин PCR шинжилгээний хариу нь баталгаажсан, зөвхөн Архангайн харъяалалтай иргэд нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө. Нийтийн тээвэр нь Улаанбаатар-Архангай чиглэлд өдөрт 08:00 цаг, 14:00 цагуудад зорчих хөдөлгөөн хийх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчих хөдөлгөөн хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top