Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Эрүүл мэндийн яам өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл бэлдэх болсон. Сүүлдээ дотоодод ч илэрсэн юмгүй, сонгууль далимдуулж хааснаас хойш хийх мэдээлэлгүй болсон тул долоо хоногт гурван удаа мэдээлж байлаа. Дотоодод байдал хүндэрч, өдөрт илрэх тохиолдлуудын тоо нэмэгдэн, зөвхөн хотод бус орон нутагт тархах болсноос мэдээлэх давтамж эргээд хуучин хэвэндээ орсон.
Гэвч хамгийн том нэг дутагдал байгаа нь хэдэн хүн өвчилж, хэдэн хүнд шинжилгээ хийж, хэдэн хүн эмнэлгээс гарсан гэдгээс өөр зүйлийг огт ярихгүй юм. Тэдэн хүн өвдөөд, төдөн хүн эдгэрээд байна гэдэг статистик. Харин юунаас болж өвчилсөн, нас хүйсийн судалгаа, Монголд илэрч буй халдвар бусад улсынхаас юугаараа ялгаатай байна, халдварын омог хувьсан өөрчлөгдсөн үү гэдэг бол аналитик.
Ковидын үед дэлхий дахинд мэдээлэл бэлтгэхдээ статистик бус аналитик мэдээлэл түгээж байгаа харагддаг. Учир нь ковид гэдэг зүйлээ танин мэдэж байж, шалтгаан нөхцлийг нь гадарлаж байж ковидтой нийтээрээ тэмцэнэ. Хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ айдаг. Мэддэг зүйлээсээ айдаггүй. Тиймээс Эрүүл мэндийн яам коронавируст цар тахлын мэдээллээ аналитик болгож, иргэдийг айлгах, тоо тоочих бус учир шалтгааныг нь танин мэдүүлмээр байна. Вакцинжуулалт эхэлж буй энэ өдрүүдэд вакцинжуулалтын тухай, дархлал судлал талаас мэдээлэл өгмөөр байна. Тэгэхгүй бол хэзээ болтол коронавирусийн мэдээллээр тоо тоолох юм бэ.
Сүүлдээ тоо тоолсоор байгаад бэлдсэн тоондоо дасах маягтай боллоо...
Сэтгэгдэл ( 4 )
Үнэн шүү, хүндийг нь эмнэлэгтээ аваад хөнгөн нь өөрсдөө эдгэрээд яваг,одоо илрүүлж сэргийлдэг нь өнгөрлөө,гайгүй вакцин хүссэнд нь хийгээд хүсээгүйг нь албадахгүй баймаар бна,улс төрчид бүр зайлцгаа
Эрүүл мэндийн салбарынхны байгаа байдал, хоцрогдол, мэдоэг нь тоо тоолох түвшингээс хэтрэхгүй байна. Сайд нь бол тоолж ч чаддаггүй юм гэсэн.
Я
Yag unen bichjee.Eruul mendiin yam bodit medeelel uguh beregtei. Too medeelehees uur zuil helehvui baigaa shu.