Э.Тэмүүлэн: Өдөрт 150-400 хүн халдвар авах магадлал өндөр байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.03.12) Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн энэ үеэр "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш коронавирусний халдварын тархалтын улмаас Монгол Улс 31, 18, 12 хоногийн хугацаанд тус тус нийт гурван удаа хөл хорио тогтоосон. Үүний үр дүнд халдварын тархалтыг тогтворжуулж чадсан. Бид халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байгаа. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе одоо тохиож байна. Завхан, Төв аймгийг хоёрдугаар үе шатанд байна гэж үзэж байгаа. Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 81 кластер (голомт) байна. Үүнээс 19 нь хянагдаж дууссан. Хяналтад орсон 21 кластер бий. Яг одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна.

Хамгийн анхаарал татаж байгаа кластераар Драмын театртай холбоотой кластерыг нэрлэнэ. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамарсан буюу өнөөдрийн байдлаар 450 ойрын хавьтал бүртгэгдээд байна. Тодруулбал, Драмын театрын кластераас өнөөдрийн байдлаар 113 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. 

Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна. 

14 хоногийн дараагаас өдөрт хамгийн багадаа 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна. Нэг халдвартай хүний бусдыг халдварлуулах магадлал нэмэгдэж байна гэсэн үг" гэх мэдээллийг Шадар сайдад танилцууллаа.  

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.186.76) 2021 оны 03 сарын 13

Эмч эмнэлгийнхнээ өрөвдчихлөө. Бусдын төлөө борви бохисхийхгүй ажиллаж зүтгэж ирлээдээ. Даанч дээрх дарга нар нь арчаагүй мэдоэг чадвар дутмаг их зантай амьдрал мэдэхгүй юмнууд юмдаа. Эмч эмнэлгийнхний нөр ажлыг дутуу буруу шийдвэрээр ганц хоёр өдрийн дотор нураагаад хаячихдаг одон олон хүний эрүүл мэндийг хохироочихдог нь маш харамсалтай бөгөөд байж болшгүй л зүйл

0  |  0
Зочин(203.91.115.46) 2021 оны 03 сарын 13

Өдөрт 500 с дээш хүн халдвар авах нь Оросын спутник вакцин хийлгэнээ

0  |  0
зочин(192.82.76.111) 2021 оны 03 сарын 12

Өдөр өнгөрөх тусам хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн ”Спутник” вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй вакцинуудыг монгол хүмүүст тариулсаар байна. Одоо АНУ, Орос улсууд улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.

0  |  0
ЗОЧИН(103.26.194.54) 2021 оны 03 сарын 12

вакцины мөнгө хаана байна?тайлангаа тавиач

0  |  0
ЗОЧИН(103.26.194.54) 2021 оны 03 сарын 12

МАГАДЛАЛЫГ НЬ ТА БҮХЭН БОЛГОО БИЗДЭЭ. 100ЖИЛИЙН ОЙ, АНАА КАРЕНИНА ГЭХ МЭТ БОЛСОН БОЛООГҮЙ ЖҮЖИГ ТАВЬЖ ЗАВААРЧИХААД . ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХГҮЙ СТАТИСТИКИЙН МЭДЭЭ ХЭЛЭЭД СУУХ ЮМ. ИРГЭД ТӨРТЭЙГЭЭ ХАРЬЦАХ ХОЛБОО АЛГА. ЭНЭ ТЭНД ХОРИГ ЗӨРЧСӨН ЗҮЙЛИЙГ МЭДЭЭЛЭХ ХОЛБОО БИЙ БОЛГООЧ. НОМИН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАЖУУД НАРНЫ ШИЛ ЗАРААД ХУДАЛДАГЧ НЬ ШҮЛСЭЭРЭЭ ТЭР ШИЛЭЭ АРЧААД ХҮМҮҮС ИРЖ ЗҮҮГЭЭД ӨВЧИН ТАРААГААД БАЙНА. СУМЬЯБАЗАР ЧИНЬ ХОТОО ХАРИУЦААЧ ЭСВЭЛ ЭНЭ ЖИЖИГ НАЙМАА ТҮҮНИЙ БИЗНЕС ЮМ УУ?

0  |  0
зочин(64.119.25.215) 2021 оны 03 сарын 12

Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна. \n\n14 хоногийн дараагаас өдөрт хамгийн багадаа 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна. Нэг халдвартай хүний бусдыг халдварлуулах магадлал нэмэгдэж байна гэсэн үг” гэх мэдээллийг Шадар сайдад танилцууллаа. Ямар нэгэн тодорхой арга хэмжээ авахгүй бол балрах нь байна шүү, УОК-ын даргаа.

0  |  0
ниссан(103.57.94.24) 2021 оны 03 сарын 12

Япончууд Вакцин өгнө гээд амалчихлаа. Амалсан бол хийдэг хүмүүс, Харин манайхан нэгэнт өөрсдөө вакцин олж чадах ямарч чадалгүйгээс хойш Япончуудыг зүйл бүрээр яаруулах хэрэгтэй байна. АНУ-манай Засгийн Газарт өнгөрсөн жил вакцин аваарай гээд 60 орчим сая доллар бараг бэлнээр нь өгсөн. Тэр мөнгө хаана байнаа?

1  |  0
Top