Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 19341 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний 103 тохиолдол нэмж бүртгэгджээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3664 боллоо. (Зөөвөрлөгдсөн тохиолдол 422, дотоодод гарсан халдварын тохиолдол 3134)
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 102 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч "Улаанбаатар хотын хувьд нөхцөл байдал бүхэлдээ эрсдэлтэй байгаа" гэдгийг онцгойлон анхааруулаад "Өчигдөр зарим сайт болон олон нийтийн сүлжээнд Тусгаар тогтнолын ордонд байсан 60 гаруй хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ нь ташаа болохыг албан ёсоор хэлэх нь зүйтэй. Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй. Халдвартай иргэнтэй хавьтал болсон хүн Тусгаар тогтнолын ордонд ороод гарсан тул түр хугацаанд тусгаарлаж, тухайн байгуулламжийг ариутгах, халдвар хамгааллын дэглэм сахиулах арга хэмжээ авсан" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Тэр ордныхоо нэрийг бич
Тэнд байсан бүх хүн халдвар авсан нь батлагдсан. Ёр нь тэгээд тусгаар тогтнолын эсрэг ордон ш дээ.