ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна
/2021.03.12, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 19.341 шинжилгээ хийгдэж, 103 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 3664 боллоо. Үүний нэг нь гадаадаас /2021.02.25-нд Истанбул-Улаанбаатар/ зөөвөрлөгдсөн байна. Нийт зөөвөрлөгдсөн тохиолдолд 422 болж байна. Дотоодын халдварын тоо 3134 болж байна.
Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатарт 102 нэмэгдэж, УБ хотын нийт өвчлөл 2789 боллоо.
Сүүлийн 24 цагт 60 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 2907 /79%/ болсон.
Нийт халдвар авсан 103 хүнээс 92 нь ойрын хавьтал байна. Эдгээрийн 84 хүнд нь нэгдэх удаагийн шинжилгээгээр, 7 хүнд нь хоёр дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд нь гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүс нь БЗД-ийн 6, 14, 25, 26-р хороо, СХД-ийн 5-р хороо, ЧД-ийн 6-р хороо, СБД-ийн 1, 10, 15-р хороонд амьдардаг хүмүүс байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ