АРХАНГАЙ: Ойрын хавьтал болсон иргэдэд ДАВТАН ШИНЖИЛГЭЭ хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн батлагдсан нэг тохиолдлын нэн ойрын хавьтлын иргэдийн эхний шинжилгээний хариу СӨРӨГ гарч, өнөөдөр (2021.03.12) давтан шинжилгээний сорьцыг авч байна.

Чулуут суманд нэгдүгээр хавьтлын 14, хоёрдугаар хавьтлын 22 иргэнийг тусгаарласан бөгөөд сумын орох, гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.

Иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаж, анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг Аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top