Өвчтэй охиноо эмчлүүлэхээр нийслэлд ирсэн гэр бүл таван жил чингэлэгт амьдарч байгаа талаар ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр онцлон сурвалжилжээ.
Иргэн З-гийн гэр бүл энэ чингэлэгт таван жил амьдарчээ. Зүрхний хавсарсан эмгэгтэй хүүхдийнхээ төлөө залуу гэр бүл орон нутаг дахь хашаа, байшингаа зараад, хотод ирж байсан байна.
Тэд "Зүрх мартахгүй" төслийг санаачлагч Б.Болдсайхан эмчтэй уулзаж, хүүхдээ эрүүл саруул болгохыг хамгийн ихээр хүсэж байгаагаа илэрхийлж байв.
Иргэн З нь 29 настай ба 2014 онд нөхөртэйгөө танилцаж, жилийн дараа эхний хүүхдээ төрүүлж байжээ. Харамсалтай нь, охин нь 2 сартай байхдаа зүрхний хавсарсан эмгэгтэй болох нь оношлогдсон байна. Түүнээс хойш гурван сард нэг удаа эмчийн хяналтад орж, сэхээн амьдруулах тасагт ч хэдэнтээ эмчлүүлж байжээ. Охинд хийх хагалгаа нь Энэтхэг улсад 50 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Энэ их мөнгийг хурдан хугацаанд олоход бэрх учир сүмийн тусламжтай явах арга хөөцөлдөж байгаа гэлээ.
Энэ гэр бүлийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь охиноо эрүүл, саруул болгох юм. Иймээс өвчнөөс болж шаналж байсан олон хүүхдийн итгэл найдвар болсон Б.Болдсайхан эмчтэй уулзахыг маш их хүсэж байгаа.
Тэдний гэр болсон чингэлэг нь тог цахилгаангүй тул хааяа айлаас гуйж цахилгаан холбодог ажээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн тусламж үзүүлэхийг хүссэн ч тэд авахаас татгалзжээ.
Хүүхдээ л эрүүл саруул болгочихвол бүх зүйлийг бид өөрсдөө бүтээж чадна гэдгээ залуу гэр бүл итгэл төгс хэлж байлаа. Тус гэр бүл амьдардаг чингэлэгтээ автомашины тос, масло зардаг бөгөөд ийм орчин хүний биед үргүй болох хүртэлх сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Сөрөг нөлөө аль эртнээс ой 7 сартай бага охинд нь нөлөөлж эхэлсэн талаар хосууд ярьж байлаа.
Бэлтгэсэн: А.АЗЖАРГАЛ, Д.БАТБААТАР
Сэтгэгдэл ( 14 )
Мундаг зоримог залуучууд байна,зүгээр гараа тосоод суугаагүй байна.Болдсайхан эмч тусалнаа,эмчээ туслаарай,pls
showchin boldsaihsn uvgun tuslah bailgui dee
500000 yug ni golsiin boloo, yadaj naad zahiin heregtseegee hangahgui, mungutei tsamaan humuus bnoo
Хүний амьдралд юу ч тохиолдож болно зөв явахад болндоо
Одоогийн 70 түүнээс дээш насныхан хоолоо идэж цадаад аягандаа маргааш идэх хоолоо хойш тавидагсан энэ нь монгол уламжлалаар маргаашийн тухай хуримтлал үүсгэх ухаан байж дээ одоо цагт ганцхан өнөөдөрөөрөө гэтэл хүн өнөөдөрөөс илүү маргаашийн тухай бага бодож амьдарч байна даа
Айлын охинтой суусан нөхөр чингэлэгт зовоож байгаа нь л арчаагүй ....
ajliin bair chaach baidaggui ,tegeedel l iim boloodol baigaa. Tsaaschdaach ulam chechuudne. Byantai Boldsaichan emchid naidaj itgedeg.
Yun ch nerelhuu umdee 500k avch l bhguidee huuhdee bodood em tariandaa zartsuulahguidee..
Boldsaihan emch saihan setgeltei ohiniig chin ervvl bolgoj chadna Emch oorooocgij uulzana gedegt itgej bna emch hvnii enerengvi saihan setgel tanai ger lvv hotlood ochinoo
Тусламжын мөнгөнөөс битгий татгалз. Үр хүүхдийн чинь эмчилгээнд нэмэр болно. Болдсайхан эмчтэй хурдхан уулзаж эмчлүүлээрэй
Eviidee uhtel ur haram gej. Arhi uugaad avgai huuhdee alj talchihgeed baidaggui ni saishaaltai. TV9 iin Batbilegt gandaach ee!
айлын охиныг авч суучаад чингэлэгт амьдруулаад байдаг яацан эр нөхөр вэ. Чингэлэгт амьдарч байж нэмж хүүхэд гаргуулаад байдаг яацан нөхөр вэ. Коронагаас өмнө юу хийж байсан юм
Охин нь эрүүл сайхан болтугай. Нэмж битгий хүүхэд гаргаач. Хүүхэд зовоож болохгүй.
Boldsaihan emchid hurgeh yumsan. Tsutsalgui zutgeerei