УОК: Аж ахуйн нэгжүүдийг зогсоох саналыг ДЭМЖСЭНГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

УОК-ын Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжсэнгүй

Өнөөдрийн 19 цагийн байдлаар 16481 иргэнийг вацкинжуулсан бөгөөд энэ хүрээнд нийт 80 мянга гаруй иргэдийг хамруулжээ. Ирэх долоо хоногт 50-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэлнэ. Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг  түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Улсын онцгой комиссын даргад уламжилав.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг  УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжсэнгүй. Цар талын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан.  Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.

УОК-ын Шуурхай штабаас ковидын цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа. Эрсдлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтод халдварууд нэмэгдэж  байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлэв. Ковидын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхааруулав.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(66.181.176.198) 2021 оны 03 сарын 15

Хөл хорио тогтоочихоор л өвчин намдчихна гэж боддог эрүүл мэндийн яам одоо болио ажил хийвэл хийсэн шиг хий хийж чадахгүй бол зайгаа тавьж өг ЭМС аа хүний гараар битгий могой барь Дасан цогчиж амьдар л даа хэзээ болтол наад өвчинөөс чинь айх юм бэ

0  |  0
ЗОЧИН(192.82.72.159) 2021 оны 03 сарын 13

АЙМГИЙН СУМААС ИРСЭН ХҮМҮҮС БҮДҮҮЛЭГ ГЭДЭГ НЬ ЯАНАА. МАЛЧИН Ч БИШ, СЭХЭЭТЭН Ч БИШ ЗАВСРЫН ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛООР НЭГ ТАРХАЖ ”СОЕЛОО” ТҮГЭЭЖ БАЙНА. СУМАНДАА АРХИА УУГААД МУРИЙТАЙ ТОГЛООМОО ТОГЛООД ТЭНДЭЭ БАЙЦГАА.

0  |  0
ард(192.82.72.159) 2021 оны 03 сарын 13

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЗАЙЛААРАЙ ГЭЖ ХҮМҮҮС БИЧЭЭД БАЙНА. ЗАЙЛААД Ч НЭМЭРГҮЙ БОЛСОН БАЙНА БАЙХДАА. ХАРИУЦАХ ХҮН НЬ БАЙХАД ХАРУЦЛАГ АТООЦОХ ХҮН НЬ БАЙХ БОЛОВ УУ ҮГҮЙ БОЛОВ УУ? ЧАДВАРГҮЙ, МЭДЛЭГГҮЙН ЗУД ШИГ АЙМААР ЮМ АЛГА.

1  |  0
ЗОЧИН(192.82.72.159) 2021 оны 03 сарын 13

ТАРТАГТАА ТУЛАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. УДАХГҮЙ БАЙХАА. 40ХОНОГИЙН ДАРАА ВАКЦИНЖУУЛСАН ХҮМҮҮС ДАРХЛАА СУУХ ГЭСЭЭР БАЙГААД ӨВЧИНЧ ГААРЧ ӨГӨХ БИЗ. ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ КОВИД ХУУЧ ӨВЧИН БОЛООД БАЙНА ГЭЖ ЯРЬЖ БАЙНА. ТАХИР ДУТУУ АРД ИРГЭДТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙДЭЭ

1  |  0
Засаг(202.179.27.171) 2021 оны 03 сарын 13

ОюунЭрдэнэ хаагуур юу хийгээд яваад байнаа ажлаа хийгээчээ халдвар нэлэнхүйдээ тархлаа ш дээ цаг алдалгүй арга хэмжээ аваачээ.

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 14

Хэрэв эх оронч хүн ЗГ, УОК ыг тэргүүлсэн бол өрх бүрт 1 сая төг өгч байгаад хатуу хөл хорио тогтоож голомтыг хумьж вакцинжуулалтыг бүрэн хийж цөөхөн хүн амаа дархлаажуулж хэвийн амьдралд нь оруулах байсан. Гэтэл энэ этгээдүүд эсрэгээрээ дайсагнасан үйл ажил явуулаад байх юм.

1  |  0
З(139.5.217.137) 2021 оны 03 сарын 13

Халдвар эрс нэмэгдвэл та нар хариуцлагаа хүлээж зайлаарай.

0  |  0
цэцэгмаа(192.82.89.231) 2021 оны 03 сарын 13

нарантуулийн авгай нар аймшигтай хэрүүлч ёс зүй байхгүй бүдүүлэг хүмүүс бна лээ захыг хаа тэр хөдөө рүүгээ зайлбал таарна хот бузарласан аймаар авгай нар хүх шуулаач чанаргүй бараа зарж бхийм болилуулах ххрэгтэй

1  |  0
дорж(192.82.89.231) 2021 оны 03 сарын 13

хориогоо хийгээч дэлгүүр зах дээр байгаа хүмүүс маш эмх замбараагүй амны хаалтгүй шаардлага тавихаар өөдөөс хэрэлдэнэ маш ухамсар байхгүй тийм болхоор гудамж талбайд харүүл хийгээд сууж байдаг юм шигээ хүүхдүүд нь бас ийм л хүмүүжилтэй болжбайгаа даа эна нийгэм арай лбишээ одоо яана даа нарантуулийн лангууны авгай нар нь бүгд хэрүүлч юм бга лээ маш бүдүүлэг\nзахыг хаамаар юм аа хаах ёстой боловсролгүй хэдэн балай авгай нар яана даа захыг хаа урьд нь байгаа дүнжингийн худалдагч нар маш соёлтой юм бна лээ

1  |  0
зочин(66.181.161.52) 2021 оны 03 сарын 14

уок маш муу ажиллаж байна буруу эрсдлийн дутуу үнэлэмж улс төр хувийн амбиц нөлөөлсөн шийдвэрүүд нь халдврыг улам хүндрүүллээ ийм байхад хаалтын мөнгө нөлөөлөлд автаагүй юм бол нөгөө дөрөвдөх засаглал амьд уу хэрэв өөр хүмүүс байсан бол барьж идээд бархираж үхэх байсан байхдаа новшнууд

3  |  0
Top