ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өгч байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өчигдөр нийт 19318 шинжилгээ хийж, 169 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 3833 боллоо. Шинээр халдвар авсан иргэд бүгд нийслэлээс бүртгэгдсэн ба нийслэлий хэмжээнд нийт тохиолдлын тоо 2958 болж байна. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гарснаар нийтдээ 2955 эдгэрлээ. Энэ нь халдвар авсан иргэдийн 77 хувийг эзэлж байна.
Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт үргэлжилж байна. Хөнгөн 811, хүндэвтэр 42, хүнд 6, маш хүнд 2 хүн эмчлүүлж байна.
Халдварын тохиолдол нэлээд эрчимтэй нэмэгдэж байгаа тул ЭМЯ-ны зүгээс 28 хоногийн хөл хорио тогтоох санал хүргүүлсэн. Хэрэв хөл хорио тогтоох шийдвэр гаргах боломжгүй бол караоке, бар, рестораны үйл ажиллагааг 21 хоног түр зогсоох. Мөн нэг байгууллагад 10-аас дээшгүй ажилтан байлгах, эсвэл богино цагаар ажиллуулах гэх мэт санал гаргасан. УОК ямар ч шийдвэр гаргасан бай иргэдийн үүрэг хариуцлага маш өндөр байна. Тиймээс би салбараа төлөөлж, хувийн дэглэмээ сайтар баримтлах, маскаа давхар зүүх, хүн хоорондын зай барих, орчны агаар сэлгэх үйлдлүүдээ маш сайн хийж байж вакцинжуулалтын үр нөлөөг үзнэ гэдгийг уриалж, анхааруулж байна. Ард иргэдийн дунд вакцины нэгдүгээр тунг хийсний дараа дархлаатай болж байгаа мэт ойлголт төрөөд байгаа. Гэтэл вакцины 2 тун хийлгэснээс хойш дор хаяж 14 хоносны дараа бүрэн дархлаа тогтож, КОВИД-19 халдвар авах эрсдэл буурна.
Нэг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, дам хавьтал маш их нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагын хүний нөөц шавхагдаж, олон цагаар ажиллахаас өөр аргагүй болж байна. Тиймээс хэрэв та халдвартай нь батлагдсан бол таныг эмнэлэгт хүргэх үйл явц бага зэрэг удаашрахыг сануулж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Yer ni hul horiotoi bai baij l ard ni garna da. Ternees hunii hoorondiin harilzaanaas ene virus amisgalj amidraad bga shu de!
Одоо ХӨСҮТ, ЭМЯ- УОК д буруу байхгүй яаралтай вакциныг хурдан хий олж ир
Novshnuudaa bar tsengeenii gazar arhidaltaa zogsoogoochee
УОК, ЭМЯ ныхан халдвар эрчимтэй тархаж байгааг мэдсээр байж олон хүний бөөгнөрөл бий болдог зах, худалдаа, үйлчигээг ажиллуулж байгаа нь мрнголчуудын эрүүл мэнд амь насыг гаргуунд нь хаясан үйл ажиллагаа гэж үзэж байна.
2-r sard Hul horiog cucal orilood boslogo gargana geed baisan 1000 1000 1000 mongoliin ard tumen odoo COVID19 -uur shagnuulaad nairlaj cengeed cagaan sariin zolgolt hiigeed jargaj baina daa.
Эрсдэлийг бууруулахад хөл хорио хамгийн чухал. Мэргэжлийн байгууллагын саналыг хүлээн авах нь иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй хамгийн зөв шийдвэр байх болноо
Odoo hunee emchilj diilehee bolij ehlej bh shiv dee. MAN iin erh ashigaa hunii ami nasnii daraa tavival ymarav? Songuuli ene ter bolonoo geed l tsaargalaad baigaa ym bn. Haana bainaa ter 2 metriin zai barih gazaruud chini. Bitgii UTOP ym ulger yrij baigaachdee. Irgeddee hatuu shaardlaga taviach dee. Ehend ni horij horichihood odoo bolohoor hun amiinhaa 1 sayiig ni haldvarliilah tsaashdaa halamj avdag / ondor nastan hogjiliin berhsheeltei ene ter/ humuusiinhee toog tsooruuleh taktik barij baigaa ym bh daa.
мэргэжлийн байгууллагын саналыг тоохгүй дараа нь хариуцлагыг хэн хүлээх юм