Баар, караоке зэрэг 14 салбарын үйл ажиллагааг ХЯЗГААРЛАЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13

Монгол Улсад коронавирусний халдварын идэвхжил нэмэгдэж, өдөрт илрэх тохиолдлын тоо 100-гаас буурахгүй байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн хөдөлгөөнийг багасгаж, нийслэлд тогтоосон эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах саналыг Улсын Онцгой комисст хүргүүлжээ. Энэ дагуу өнөөдөр (2021.03.13) Төрийн ордонд хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Энэ талаар яг одоо Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-наас буюу ирэх даваа гаригаас нийслэлд тогтоосон эрсдэлийн хоёрдугаар буюу шар түвшинг нэг шат ахиулж, 14 хоногийн хугацаанд улбар шар бүс рүү шилжих шийдвэрт хүрчээ.

Коронавирусний үед хэрэгжүүлэх нөхцөл байдлын энэхүү журмыг хэрэгжүүлэх аж.

Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байгаа. Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сард хичээллүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Эрсдэлтэй байна. Одоогоор сургууль, цэцэрлэг хэзээ ажиллахыг хэлэх боломжгүй" гэдгийг мөн тодотголоо.

Улбар шар бүс рүү шилжсэнээр дараах 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах юм байна. 
 

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар (Диско болон кароаке)

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)

7. Соёл урлаг 

8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

9. Алжаал тайлах төв 

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

12. Дэн буудал 

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд 

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)


Сануулахад, сүүлийн 24 цагийн хугацаанд 19318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарсан ба тэдгээрийн 156 нь ойрын хавьтал байжээ. Өнөөдрийн байдлаар дотоодод халдвар авсан хүний тоо 3303 хүрч, үүний 2958 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(64.119.25.104) 2021 оны 03 сарын 13

эрсдэл чинь тэр бөх жүжигчин улс төрчид

0  |  0
Зочин(112.72.15.78) 2021 оны 03 сарын 13

6, 8, 10 дугаарт заасан үйл ажилаагаа бүр зогсоох хэрэгтэй.10-30% иар ажиллуулж байгааг яаж хэн хянах юм бэ ? энэ бол худал зүйлээ

1  |  0
Top