Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өчигдөр (2021.03.12) Улсын онцгой комиссын даргад уламжилсан ч Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг дэмжээгүй юм. Гэсэн ч Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын идэвхжил нэмэгдэж, өдөрт илрэх тохиолдлын тоо 100-гаас буурахгүй байгаатай холбогдуулан олон нийтийн хөдөлгөөнийг багасгаж, нийслэлд тогтоосон эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах саналыг Улсын Онцгой комисст дахин хүргүүлжээ.
Энэ дагуу өнөөдөр (2021.03.13) Төрийн ордонд хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байгаа. Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сард хичээллүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Эрсдэлтэй байна. Одоогоор сургууль, цэцэрлэг хэзээ ажиллахыг хэлэх боломжгүй" гэдгийг мөн тодотголоо.
Хязгаарлалтын хугацаанд спорт клуб, бэлтгэлийн заал, саун, бассейн, кино үзвэр багтаамжийнхаа 30 хүртэл хувиар үйлчлүүлэгч авч үйл ажиллагаагаа явуулна. Караоке ажиллахгүй.
ААН-үүдийн цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулна. 23:00-06:00 цаг хүртэл шөнөөр хөдөлгөөн хязгаарлана.
Гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөн буюу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлана. Зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүндэтгэх шалтгаантай иргэд ПСР шинжилгээтэй хувийн унаагаараа ирж, очно.
Хязгаарлалт тогтоож буйн гол зорилго нь дархлаажуулах ажлыг үр дүнд хүргэх. Учир нь Улаанбаатар хотын 10 хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулсан тул дараагийн тунг тариулах хүртэл халдвар авах эрсдэл байгааг тооцож хязгаарлалтууд хийж байгаа гэж албаныхан тайлбарлалаа.
Өдөр бүр 16-20 мянган хүнийг вакцинд хамруулж, Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнийг 5 сар гэхэд вакцинжуулах шахуу хуваарьтай байгаа аж.
Ирэх 7 хоногт 50-с дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна. Үүний араас 18-25 насныхан, 26-49 насныхан дөрөвдүгээр сардаа багтаад хамрагдана гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.
УЛБАР ШАР БҮС РҮҮ ШИЛЖСЭНЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ 14 БАЙГУУЛЛАГА
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Баар (Диско болон кароаке)
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)
Сануулахад, сүүлийн 24 цагийн хугацаанд 19318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарсан ба тэдгээрийн 156 нь ойрын хавьтал байжээ. Өнөөдрийн байдлаар дотоодод халдвар авсан хүний тоо 3303 хүрч, үүний 2958 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 9 )
энэ дарга цайралсан хөгийн амьтан хөөж буулгаач энэ хогоос юу ч гарахгүй одоо хардаа ямар болгож байна хошиног
Bitii hutsaad bai ta nar naad waktsiin ederiigcn hiilgej yhiim busad ornuuud waktsiinaa boiltson bhd hudlaa surjegnej eder uhciisen malnuud hyzgaarlan eder bitii huts oorsdoo naad coronataigaa zail hudlaa mongo oloh argaa haisan pizdanuud engej amidrhaar uheec yugaac mdku malnuud deer suucaaf soiloorood baih yum zgr hainaadiig corona bolgoj eder yaahaaraa iim bailair yumnuud mongold bdiin zgr zailuul taaran pizda
өнгийн харандаагаар өнгө ялгахаас цаашлахгүй нь ойлгомжтой одоо бага дээр нь хүрэлсүхийн сонгодог аргыг хэрэглэ
зайл
Нэг хаалга нэг шинжилгээ үр ашигтай шүү.Ард иргэд бид дэглэмээ сайн барьж ,нээ хаа гэж хашгирах илүүц шүү дээ.Өөрсдөө л хичээе
Баахан үр ашиггүй шинжилгээ хийж хөрөнгө, ажиллах хүчээ туйлдуулаад дээрээс нь вакцинжуулалт гээд ачааллаад. Эрүүл мэндийн салбарын хүн хүч, нөөц бололцоог үнэлж үзэхгүйгээр хэт ачаалласны гор гарч эхлэж байна, дээрээс нь хөл хориог сулруулсанаас халдвар тархаж эхлэлээ, эмнэлэг ачааллаа дийлэхгүйгээс болж иргэдийн амь нас эрсдэлд орлоо, цаг бол алт цаг бүү алд, хөл хорь хөдөлгөөн багасга, тэгэхгүй бол хүний амиар асар өндөр төлөөс төлөх болно!!! Энэ бол тахал бүү март
Ерөнхий сайд гуай юу ч чадахгүй гэдэг нь тодорхой. Хичнээн тэрбумыг зараад эцэст нь сахил хүртээд шал дордов гэгчээр
Зөв.
Ниргэсэн хойно нь битгий худлаа хуцаж боргож бай гөлөгнүүд ээ!