Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос коронавирусний үед хэрэгжүүлэх нөхцөл байдлыг гуравдугаар сарын 15-наас буюу ирэх даваа гаригаас улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Улбар шар түвшинд 14 хоногийн хугацаанд шилжиж ажиллах юм байна.
Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байгаа. Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сард хичээллүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Эрсдэлтэй байна. Одоогоор сургууль, цэцэрлэг хэзээ ажиллахыг хэлэх боломжгүй" гэдгийг мөн тодотголоо.
Улбар шар бүс рүү шилжсэнээр дараах 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах юм байна.
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Баар (Диско болон кароаке)
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)
Сануулахад, сүүлийн 24 цагийн хугацаанд 19318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарсан ба тэдгээрийн 156 нь ойрын хавьтал байжээ. Өнөөдрийн байдлаар дотоодод халдвар авсан хүний тоо 3303 хүрч, үүний 2958 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 6 )
Ингэж үе үе хорьж байхгүй бол халдвар хяналтнаас гарах нь. Нэг алдчвал өнгөрлөө
Хөл хорионы дараа золгуут хийж бөөн юмнууд халдвар тараасан ш тээ
урлаг бөх лам гэсэн бааснуудаас бусад нь халдвар тараагаагүй
Ер нь бол одоо л шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол халдварыг алдана. Орос шиг болно шүү. Бодоорой.
Зөвөө сүм хийдийн гадаа 50-60 машин дор хаяж 100 гаруй хүн өдөр бүр шавааралдаж байна жижиг зайд чихэлдэж суугаад халдвар хамгаалалт гэж утгаа алдаж байна
зайл