С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэгийг IV сард хичээллүүлнэ гэж төлөвлөөгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13

Улсын онцгой комиссоос коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан халдварын үед хэрэгжүүлэх нөхцөл байдлыг гуравдугаар сарын 15-наас буюу ирэх даваа гаригаас улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гаргалаа. 

Улбар шар түвшинд 14 хоногийн хугацаанд шилжих ба Онцгой комиссоос гаргасан энэ шийдвэр улс орон даяар хэрэгжих юм. 

Шийдвэрийн хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-наас эхлэн 14 хоног хязгаарлах юм байна. Шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээ эхлүүлэх талаар тодрууллаа. 

Энэ асуултад Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байгаа. Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сард хичээллүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Өндөр эрсдэлтэй байна. Хүүхдүүдэд эрсдэл үүсэхээс сэргийлэх ёстой. Одоогоор сургууль, цэцэрлэг хэзээ ажиллахыг хэлэх боломжгүй. Халдварын тоо эрс нэмэгдэж байна. Халдварын эрсдэл бууртал шийдвэр гаргахгүй" гэсэн хариулт өглөө. 
 


УЛБАР ШАР БҮС РҮҮ ШИЛЖСЭНЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ 14 БАЙГУУЛЛАГА
 

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар (Диско болон кароаке)

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)

7. Соёл урлаг 

8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

9. Алжаал тайлах төв 

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)

12. Дэн буудал 

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд 

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)
 


Сануулахад, сүүлийн 24 цагийн хугацаанд 19318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарсан ба тэдгээрийн 156 нь ойрын хавьтал байжээ. Өнөөдрийн байдлаар дотоодод халдвар авсан хүний тоо 3303 хүрч, үүний 2958 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.248) 2021 оны 03 сарын 15

Ergej butchaas yadgiin hicheel ehelhed dagaad hudulguun hed dahin nemegdej hul tolgoi medegdeh tsaashaa l bolno.heden zuu myangaaraa yhsen ch hohirolsood bh yumgyi uls ornuudiin hajuud manaih yu bilee?germand l gehed hugshchyyl ni gav gantsaar ,yr hyyhedteigee ch uulzah bolomjgyi nas bartsgaaj hynii esoor salah es ch hiij chadahgyi yasan uruvdultei aimaar yum bee..geed tend amidrardag emegtei bichij bna..bid yu ch yzeegyi tuulaagyi oilgohgyi itgehgyi zygeer l haraal ursgaj chichleed l suuna.hyndhen davaad garsan ni uushig ni fibriztoi er ni l eryyl mend tun byrheg bolj hotsorch yldej bn

0  |  0
buynaa(66.181.161.115) 2021 оны 03 сарын 14

zuer bugdiin neegeech laitai shaats

0  |  0
иргэн(202.9.46.113) 2021 оны 03 сарын 14

ЦАГААН САРААР ХӨЛ ХОРИОГ ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ХОРИХ БАЙСАН ЮМ. МАШ ИХ ХОНОГ АЛДСАН , ИРГЭД ЦАГААН САРДАА БЭЛДЭЖ БАЙНА ГЭЭД Л ДЭЛГҮҮР ЗАХ ХЭСЭЭД Л БАЙСАН , ОДОО ҮР ДҮН НЬ ГАРЧ БАЙНА ДАА , \n

1  |  1
Зочин(103.10.23.129) 2021 оны 03 сарын 14

Самарсайхаан үзвэрээ бүрэн хаалдаа юун 30 хувь бэ танхимын хичээлг 4сарын1нд эхлүүлнэ гээд бсан бас л эргэж буцаж бх шивдээ 7хэмжиж 1огтол

0  |  1
ЗОЧИН(192.82.72.159) 2021 оны 03 сарын 14

МОНГОЛ УЛС 3САЯ ХҮН АМТАЙ ГЭДГЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ. ӨВЧИН ИХ ГАЗАР АВБАЛ 3САЯАРАА Ч ӨВДӨЖ МАГАДГҮЙ. ТЭГЭЭД ХЭД НЬ АМЬ ҮЛДЭХ Вэ? МАНАЙ УЛС МӨН ЯДУУ ХҮНЭЭ АВРАХ ЧАДВАР БАЙГАА БИЛ ҮҮ? ДЭЛХИЙ НИЙТЭД 3 САЯ ХҮН БАЙТУГАЙ ОЛОН САЯАРАА ӨВДСӨН ТОХИОЛДОЛ ЭНҮҮХЭНД. ЭДИЙН ЗАС ГАА БОДООД ХӨЛ ХОРИОГОО СУЛРУУЛААД ӨВЧИН НЭМЭГДЭХЭД ДАХИАД ХӨЛ ХОРИО ТОГТООГООД БАЙГАА УЛСУУДЫН ЗАМААР ОРЖ ЭНЭ ӨВЧНӨӨС ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ ЮМ БОЛЖ БАЙНА.

0  |  1
Зочин(103.26.195.124) 2021 оны 03 сарын 14

Хүмүүс минь өвчин тахалгүй эрүүл саруул байсан цагт ажил амьдралаа яаж ийгээд л болгоод явчихна гэж бодогдохгүй байна уу.Бүх нийтээрээ халдвар аваад эмнэлэг нь ачааллаа дийлхээ болиод, эрсдэл ихсээд ирвэл бүр их аймаар юм болох бусуу. УОК нь бүхэл өдөржин хуралдаж хуралдаж гаргаж байгаа шийдвэр нь зөвхөн өнөө маргаашаа аргацаасан, дарга сайд нар нь ямарч мэдлэггүй бөөрөнхийлсөн юм яриад сууж байх ч гэждээ.

1  |  1
Top